Гватемалын цэрэгт 5160 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Гватемалын цэрэгт 5160 жилийн ял оноожээ

Гватемалын цэрэгт 5160 жилийн ял оноожээ

Хүйтэн дайнд ихээхэн хохирол амссан Гватемал улсад 1960-1996 оны хооронд иргэний дайн өрнөсөн бөгөөд тухайн үеийн хамгийн их цус асгаруулсан, харгис үйл явдал нь 1982 оны Дос Эррэс тосгонд болсон аймшигт хэрэг байжээ. Харин цэрэг байх үедээ тус хэрэгт гар бие оролцсон Санто Лопез гэгч этгээдийг  171 хүний амийг хөнөөсөн хэргээр 5160 жилийн ялыг өнгөрсөн Лхагва гаригт /2018.11.12/ Гватемалын шүүхээс оноожээ.

Түүний гарт амь үрэгдсэн хүн тутмаар 30 жилийн ял оноож, амьд гарсан нэг охиныг араас нь мөшгөн устгасан хэргээр дахин 30 жилийг нэмж өгсөн байна.

Тэрбээр АНУ-ын удирдлага дор байгуулагдсан Кайбилис гэх социалист, зүүний чиг баримжаатай хүмүүстэй тэмцэх байгууллагын гишүүн байжээ. Тус байгууллагынхан 1982 оны зургадугаар сард нуугдаж, бүгсэн зүүнийхнийг олж устгах даалгавартайгаар Дос Эллэс тосгоныг зорьсон байна. Кайбилисийнхан тосгонд бүгсэн "дайснуудаа" нэгжин хайхдаа хүн бүрийг гэрээс нь гарган, олон эмс охидыг хүчирхийлж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд амьтай болгоныг хөнөөж байсан ажээ.

Энэхүү аймшигтай хэрэг нь Гватемалд цэргийн дэглэмийг тогтоогоод байсан дарангуйлагч Эфрайн Риос Монатыг төрийн эрхэнд байх үед үйлдэгдсэн байна.  Дос Эррэс тосгоны аллагад оролцсон өөр нэгэн цэрэгт 2012 онд шүүхээс 6060 жилийн ялыг оноож байжээ.

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж