Хотын дарга өргөдлөө өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Хотын дарга өргөдлөө өгөөгүй

Хотын дарга өргөдлөө өгөөгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хуралдааныг зарласан билээ. Өнөөдөр өглөө  9.30 цагт товлогдсон уг хурал 15.00 цаг хүртэл хойшиллоо.

Шалтгаан нь  НИТХ дахь МАН бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учраас ийнхүү хойшилж байгаа гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэвлэлийнхэнд тайлбарлалаа.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тухайд Төрийн ордонд очиж, Монгол улсын Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд  дуудагдсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын МАН төлөөлөгчид  хотын даргыг огцруулах асуудал дээр зарчмын зөрүүтэй саналтай байна. Хэдхэн хоногийн өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаасаа хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хангалттай“ буюу хяналт, шалгалтын биелэлтээр  85 хувийн үнэлгээ тавьсан. Орон нутгийн засаг захиргааны бие даасан байдалд  төрөөс хөндлөнгөөс оролцох эрх байхгүй.  Мөн Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд  хоёрхон хоногийн дараа өргөн барьж байхад  хот удирдлагагүй байж болохгүй гэсэн санал төлөөлөгчдөөс гарсан байна.  Тиймээс саналаа нэгтгэж, НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Э.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж