ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулахыг хүсэв | News.MN

ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулахыг хүсэв

ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулахыг хүсэв

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудлыг шалгах УИХ-ын түр хороо байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр /2018.11.23/ түр хорооны гишүүд "ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт ЖДҮ эрхлэгчид оролцож санал бодлоо илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-ЖДҮ-ийг хөгжүүлсэн улс орон хөгждөг юм байна. Манайхан бол Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой авч явна гээд байгаа. Гэтэл ажлын байр бий болгоод, өөрсдийгөө аваад явчихдаг салбар нь ЖДҮ юм. Монгол Улсад ажиллах хүч бий. Гэтэл Монголчууд гадаадад очоод хамгийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байна. Гэтэл ажлын байр бий болгох ЖДҮ-ийн зээлийг зарим гишүүд хуваагаад авчихсан учраас нийгэм бухимдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Нийгэм бухимдалтай байгаа. УИХ-аас байгуулагдсан Түр хороог чин сэтгэлээрээ ажиллаж чадах уу гэж асууж байна. Үнэн, УИХ-ын гишүүн, сайд нарын нэр хүнд шавартай зууралдаад доошоо орчихлоо. Маш олон хүн дээр очих ёстой байсан зээл УИХ-ын гишүүн, сайд нарт очсон. Иймээс би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гэтэл намайг өөрийнхөө ажиллаж байсан танхимаа унагаах гэж гарын үсэг зурлаа гэж шүүмжилж байна. Яагаад би гарын үсэг зурсан бэ гэвэл Архангай аймагт 45 ЖДҮ төсөлд 850 сая төгрөг олгох боломж байсан. Гэтэл ийм боломжийг хаасан учраас би бухимдаж гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-ЖДҮХС-гийн зээл өнгөрсөн хугацаанд эздэдээ хүрсэн үү, үгүй юу гэдэг сонин. Тиймээс 2016 оны сонгуулийн үеэр намын мөрийн хөтөлбөрт барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгох асуудлыг тусгаж байсан. Иргэд 50-100 сая төгрөгийн зээл авна гэхээр барьцаа нь хүрдэггүй. Тиймээс өнөөдөр нэгэнт "ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд" сэдэвт хэлэлцүүлэг хийж байгаа учраас барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгох шаардлагыг тавих хэрэгтэй. Эрсдэлийг нь Засгийн газар өөрөө даадаг байхаар шийдэж болно. Итгэлийн зээл олгох асуудлыг яаралтай шийдэхийг Засгийн газраас шаардана. Үүнийг ажил хэрэг болгохын тулд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулна.


УИХ-ын гишүүдээс гадна хэлэлцүүлэгт ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр хүн бүр асуудлаа ярих юм бол нэг өдөрт багтахгүй гэдгийг үйлдвэр эрхлэгчид онцолж байлаа. Тиймээс өнөөдрийн хурлаар зөвхөн ЖДҮХС-гийн хөрөнгийг хэрхэн зөв хуваарилах вэ гэдгийг ярилцмаар байна гэх төлөөлөгч байлаа. Тэрбээр зээл олгох комиссын гишүүдийн ядаж 30 хувьд иргэдийн төлөөллийг оруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна өнөөдрийн хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчид Засгийн газрыг огцруулах асуудалд хамаагүй гэдгийг онцолсон юм.

Мөн Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар бол ЖДҮ эрхлэгч 50 сая төгрөгийн зээл авах юм бол томоохон үйлдвэр эрхлэгч гэсэн ангилалд хамаарах аж. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох гэх мэт санал гарч байлаа.

Ингээд эцэст нь Засгийн газарт дараах утга бүхий шаардлагыг хүргүүлэхээр болов.

  • ЖДҮХС үйл ажиллагаа боловсронгуй болгож, орон нутагт хүртээмжтэй байдлаар төсөл хөтөлбөрийг шалгаруулахдаа олон нийтийн оролцоотой шударга явуулдаг болгох,
  • ЖДҮ-ийг улсын хэмжээнд хөгжүүлэх,
  • Одоо хэрэгжиж байгаа хуультай уялдуулан ЖДҮХС-г хөгжүүлэх, банкны салбартай хамтран ажиллах, зээлийн батлан даалтын хэмжээг боловсронгуй болгох,
  • Жил бүр 100-аас доошгүй тэрбум төгрөгийг ЖДҮХС-нд суулгаж байх,
  • Гадаад зах зээлд гарах боломжийг тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх гэх мэт саналуудыг тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2018-11-23 103.57.93.57

Toriin bankaar damjuulsan deer tordoo huu tolj toriin sangaa arivjuuli muu mongo huulegchidees Salas heregtee

Avatar

Баагий 2018-11-23 122.201.31.205

Банк гэдэг чинь мөнгө хүү л эгчид болсон.Төрийн мөнгө орж ирэхийг хүлээсэн Мангаснуудыг баярлуулах нь ээ.Зээлийн эдийн засагч ааваа авуул аад гар хардаг Монголд хаана л бол өлсгөлөн том жижиг Авилгачид бий.
Болгоомжтой байгаарай.

Avatar

Зочин 2018-11-23 202.179.25.24

Энэ Оюунбузар авгай баахан ач зээтэй авгай би онгон гээд хашгираад байгаатай яг адилхан харагдаж байна.

Avatar

Зочин 2018-11-23 202.179.25.24

Энэ Тэрбишдагва Шинжлэх ухаан технологийн сангийн захирлаар өөрийнхөө хүүхнийг тавьчихаад энд ингээд сууж яаж чадаж байнаа.Үнэхээр бузарууд юм аа.

Avatar

Зочин 2018-11-23 103.229.178.2

ЖДҮ бинь том бизнесүүдийг дагаж босч ирдэг юм шүү дээ

Avatar

нэг 2018-11-23 202.55.188.34

Ёстой дунд хуруу Америк Австрали хавиар сурсан хүмүүс иймэрхүү ойлголт авсан байдаг Лизинг ав том компанид ажиллаа зангиа зүү цагаан цамц өмс гэдэг шиг Үнэндээ ЖДҮ өөр өөрийн онцлогоо гарган шалгарлаар үлддэг ихэвчлэн том бизнес рүү орох бэлтгэл анги болдог бүх дэлхийн улс оронд туршигдаад үзчихсэн эерэг тал нь давамгайлсан нийгмийн ямар ч шатанд хэрэгжүүлж болдогоороо онцлог Үнэндээ ЖДҮ бол ард түмний амьдралыг хөгжлийг ирээдүйг харах хамгийн хялбар арга Хөгжсөн орнуулын түүх ЖДҮ рүү бүгд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж