УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр 16.00 цагаас хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Даваа гаригт /2018.11.19/ өргөн барьсан билээ. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцэх учиртай.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс Д.Хаянхярваа, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан юм.