Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана | News.MN

Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана

Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эсэргүүцэж, зээл авсан эрх мэдэлтүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, ТББ-тай хамтран жагсахаа мэдэгдлээ.

Энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Манай холбооноос УИХ-д хэлэлцэгдэж буй ЖДҮ-ийн хууль, Төрийн болон орон нутгийн бараа бүтээгдэхүүн авах хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн хууль зэрэг ЖДҮ бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төслүүдийг яаралтай баталж өгөөч гэж 2018 оны зургадугаар сараас хойш УИХ-ын гишүүд, Засгийн газарт албан бичиг удаа дараа хүргүүлсэн. Гэтэл 2018 оны аравдугаар сарын 26-нд ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн анхны хэлэлцүүлэг УИХ-д хэлэлцүүлэгдээд АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүнээс хойш энэ хууль байхгүй боллоо. Тиймээс УИХ-аас хариуцлага нэхэж энэхүү жагсаал цуглааныг хийнэ” гэдгийг онцоллоо.

Жагсаал энэ сарын 25-нд 12:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах шаардлагуудыг тавих юм.

  • ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох,
  • Тэдгээрийн авсан зээлийг буцаан яаралтай төлүүлэх,
  • Сангийн яамнаас ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах,
  • Цаашдаа ЖДҮ-ийн зээл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, шилэн болгох,
  • Баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай шинэчлэн батлахыг шаардах гэнэ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-23 202.131.245.243

Эд нар ч бурзайж байна даа. Мөнгийг бол хүүдийлж байгаа байх даа?

Avatar

Нийслэл хүү 2018-11-23 103.9.90.50

Муу эр дайнд хөөрнө гэгчээр Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Б.Батдэлгэр гэгч чанаргүй барилга барьж, хууль хяналтын хаалга татаж ял авч байсан нөхрийг болгосныг ойлгохгүй юм.Нийгэмд үүссэн нөхцөл байдлыг далимдуулсан иймэрхүү нөхдийн үгийг сонсох нь ардчилал уу.Жолооч мэргэжилтэй.Саяханаас эрх зүйчээр сурж, Баасан авгай араас орж байгаа.Баялаг бүтээгчдээ наад Б.Батдэлгэрээс хол байгаарай.

Avatar

иргэн 2018-11-23 103.50.206.62

Хүрэлсүх сайд чинь хариуцлага тооцохгүй гээд байна сайд нартаа.УИХ-н 40 нөхөр ЖДҮ-н олгосон зээл зөв гэж үзээд УИХ-аа бойкотлоод хуралдаа суухгүй байна.Зарим нам эвсэл ТББ-д чинь Хүрэлсүхийн ЗГ-н явуулсан энэ зээл олголт зөв тийм учир битгий огцруул гээд байна.Хэнд одоо тэгээд хариуцлага ярих гээд байгаа.60 тэрбум гэсэн эзэнгүй зүйлээр энэ ЖДҮ-н зээл авагчидаа саармагжуулж орхих гэж улайрч байна Хүрэлсүхтэнгүүд.Одоо бүр цагдаагийнхан хамсаатан болсон байна.Та нар бас хамсаатан нь юм биш биз

Avatar

Зочин 2018-11-23 202.21.96.134

3%-ийн зээл аваад мань мэтэд 30%-иар зээллэнэ. Бидний сонгосон Парламентийн гишүүд. Ой гутаж байна, бас үзэн яднам

Avatar

zochin 2018-11-23 66.181.161.56

Хүрз барьсан нэг, халбага барьсан долоо гэдэг шиг л болчихсон манай улс. Баахан багш, эмч, цагдаа нар. Эдгээр мэргэжлүүд зайлшгүй хэрэгтэй нь үнэн л дээ. Нөгөөдүүл нь байнга цалин нэмэхийг шаардаастай. Гэтэл цалинг баялаг бүтээгчдийн хөлс хүч, тэдний тушаасан татвараар л олгоно шүү дээ. Гэтэл манайд төсөвт дарамт үзүүлдэггүй, төсвийг царайчилдаггүй хувийн хэвшлээ байнга ад үзэж, дарамтлах юм төсвийн байгууллагынхан.

Avatar

Гол 2018-11-23 202.126.89.208

Хуулийн хүрээнд хулгай хийсэн хүмүүсийг та нар яах гээд бгаан?! Яаж ч чадахгүй шд ээ! Ккк

Avatar

Золоо 2018-11-23 122.201.31.205

Цэрэнбат гээч Увсын хулгайч улсын төсвийг цөлмөж дуусаж ээ.Цэнгэл иднэ.Энэ 2 Ыг зайлуулах гүй бол БОЛЖ ЯАМ ДАМПУУРНА. Олон жил хулгайлсан Цэнгэл туршлагаа сургажээ.

Avatar

иргэн 2018-11-23 66.181.176.234

АЛБАН ТУШААЛААСАА ОГЦОРСОН БОЛЖ ЯЛ ЗАВШДАГ ҮЗЭГДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД НЭГ Л МЭДЭХЭД ТЭВЧЭЭРИЙН САВ ХАЛЬНА ШҮҮ

Avatar

zochin 2018-11-23 43.243.161.23

Zov mash zov sain bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж