Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана

Баялаг бүтээгчдийн холбооныхон Ням гаригт жагсана

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эсэргүүцэж, зээл авсан эрх мэдэлтүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, ТББ-тай хамтран жагсахаа мэдэгдлээ.

Энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Манай холбооноос УИХ-д хэлэлцэгдэж буй ЖДҮ-ийн хууль, Төрийн болон орон нутгийн бараа бүтээгдэхүүн авах хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн хууль зэрэг ЖДҮ бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төслүүдийг яаралтай баталж өгөөч гэж 2018 оны зургадугаар сараас хойш УИХ-ын гишүүд, Засгийн газарт албан бичиг удаа дараа хүргүүлсэн. Гэтэл 2018 оны аравдугаар сарын 26-нд ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн анхны хэлэлцүүлэг УИХ-д хэлэлцүүлэгдээд АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүнээс хойш энэ хууль байхгүй боллоо. Тиймээс УИХ-аас хариуцлага нэхэж энэхүү жагсаал цуглааныг хийнэ” гэдгийг онцоллоо.

Жагсаал энэ сарын 25-нд 12:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах шаардлагуудыг тавих юм.

  • ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох,
  • Тэдгээрийн авсан зээлийг буцаан яаралтай төлүүлэх,
  • Сангийн яамнаас ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах,
  • Цаашдаа ЖДҮ-ийн зээл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, шилэн болгох,
  • Баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай шинэчлэн батлахыг шаардах гэнэ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж