Италийн алдарт “Ювентус” клубын хагас хамгаалагч Пол Погба Испанийн “Реал Мадрид” клуб руу явахыг хүсч байгаа талаар “Marca” мэдээлжээ. Эдүгээ 21 настай Франц хагас хамгаалагчтай “Хуучин ноёд” өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2019 он хүртэл гэрээгээ сунгасан. Гэхдээ гэрээний хугацаа дуусахаас өмнө өөр баг руу явж болно хэмээн зөвшөөрөөд байгаа.
Тус сонины мэдээлж байгаагаар Погбаг “Барса”, “Реал”, Манчестер Сити”, “Челси” болон Францийн “ПСЖ” клубүүд сонирхож байгаа. Франц эр өөрөө ч эдгээр багуудын аль нэг рүү явах сонирхолтой байгаа аж.
Тэр дундаа “Реал Мадрид” клуб руу явах сонирхолтой гэдгээ илэрхийлж эхэлсэн байна. Харин “Реал” Италийн аварга “Ювентус” клубт 75 сая евро төлж, Погбаг авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байгаа ч “Хуучин ноёд” 85 саяыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn