Өлсөж үхэхгүйн тулд зургаан настай охиноо заржээ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Өлсөж үхэхгүйн тулд зургаан настай охиноо заржээ

Өлсөж үхэхгүйн тулд зургаан настай охиноо заржээ

Афганистан улсад өмнө нь тохиож байгаагүй ган гачиг нүүрлэсэн нь хэдэн арван жилийн дайн мөргөлдөөний улмаас эдийн засаг нь доройтон, ядуурал нүүрлээд байгаа тус улсын байдлыг улам хүндрүүлж байгаа ажээ. CNN агентлагийн зураглаач Афганистаны хамгийн том гурван хотын нэг болох Херат хотын ойролцоох дүрвэгсдийн хуаранд ажиллаж байхдаа дайны үеэр нөхрөө алдсан Мамарин гэх эмэгтэйтэй уулзжээ.  Тэрбээр өлсөж үхэхгүйн тулд, мөн хүүхдүүдээ тэжээхийн тулд өөрийн зургаан настай охиноо 3000 ам.доллараар зарсан тухайгаа ярьсан байна. Тэр эмэгтэйн байрлаж буй газрын хажуухан талд тэднийг бодвол арай чинээлэг айлууд тусдаа хуарагнан байрласан байх бөгөөд зургаан настай Акила охиныг 10 настай хүүдээ эхнэр болгон авч өгөхөөр болсон гэнэ.

"Нутагт минь аймшигтай ган гачиг болж, би гурван хүүхдийнхээ хамт тусламж эрэн энд ирсэн. Нөхөр минь дайнд амь үрэгдсэн. Энд ирвэл бидэнд хэн нэгэн туслах болов уу гэж бодсон боловч хэн ч туслаагүй. Надад хүүхдүүдээ тэжээх хоол хүнс авах мөнгө байхгүй. Хүүхдүүд минь өлсөж байна. Охин минь өөрийгөө зарагдсан гэдгийг мэдэхгүй байгаа. Тэр чинь хүүхэд шүү дээ. Түүнийг ямар хувь тавилан хүлээж байгааг би мэдэхгүй ч надад өөр сонголт үлдээгүй. Гэхдээ тэр гэр бүл надад 70 ам.доллар л өгсөн" хэмээн ярьжээ.

Зураглаач охиныг худалдаж авсан гэр бүлтэй уулзжээ. Гэрийн эзэн “Тэдний гэр бүлд хоол хүнс байхгүй. Хүүхдүүд нь өлсөж байгаа. Манайх ч бас ядуу. Гэхдээ түүний мөнгийг хоёроос гурван жилд бага багаар хуваагаад төлж чадна” гэж ярихад зураглаач тэдний гэр бүл хүүхэдтэй эсэхийг асуутал “Тэр хамаагүй шүү дээ. Энэ чинь байдаг л зүйл. Хөгшин эрчүүд ч залуу охидтой гэрлэж л байдаг” хэмээсэн байна.

Дөрвөн настай охиноо зарсан өөр нэгэн эр “Надад мөнгө байхгүй. Өөр ямар ч сонголт байхгүй шүү дээ. Тэд надад хоёр сонголтоос нэгийг нь сонгохыг шаардсан. Эхнийх нь тэднээс зээлсэн мөнгөө буцааж өгөх. Эсвэл охиноо оронд нь өгөх. Надад тэдэнд өгөх ямар ч мөнгө байхгүй учир би хоёр дахь сонголтыг хийсэн” гэж ярив.

Сүүлийн дөрвөн жилийн турш ганц ч удаа бороо ороогүйн улмаас газар тариалангийн бүс нутаг нь хатаж, мал амьтан нь харангадаж, уур амьсгалын гамшигт үзэгдлээс болж нийт 275 мянган хүн амьдарч буй газраасаа дүрвэхэд хүрээд байгаа юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж