Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа

Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгууллаа.

Хоёр сар орчим үргэлжилсэн сургалтад нийслэлийн аврах анги 105, гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй  алба хаагч хамрагдаж, усчин аврагчаар бэлтгэгдэн, гэрчилгээгээ гардан авлаа.

Гэрчилгээг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга нар гардуулан өгч, амжилт хүссэн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж