Шинийн гурванд хийхээр төлөвлөөд байсан хаврын морин уралдааныг цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурсан учраас түр хугацаагаар буюу энэ сарын 28-нд хийхээр хойшлуулсан. Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор шинийн 10 хүртэл хүртэл хойшилсон юм. Уяачдын холбоо шинийн гурванд хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан юм. Цаг уурчдын мэдээлж байгаагаар “Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан болох өдөр буюу шинийн 10-ны бямба гаригт өдөртөө -7 хэм, шөнөдөө -19 хэм байх гэнэ. Тиймээс хаврын уралдаан дахин хойшлохгүй бололтой.
Л.ХАЛИУ