Нийгмийн соёлд суралцаарай | News.MN

Нийгмийн соёлд суралцаарай

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Нийгмийн соёлд суралцаарай

Нийгэм дунд амьдарна гэдэг тодорхой хэмжээгээр бусдыг хүндэтгэх хүлээцтэй занг шаарддаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Өглөөнөөс хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртөө ямар байх нь тодорхой. Соёлтой, хэвийн иргэнийг дараах хүчин зүйл бухимдуулдаг.

1. Олон нийтийн газар чангаар ярих. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж. Ялангуяа rap утсаар чанга ярих, хэн нэгнийг зандрах, хашгичих хараах нь бусдыг стресс хүртэл оруулах боломжтой.

2. Хаалга тэгнээд зогсох. Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог. Хүний чөлөөтэй гарах боломжийг хаачихдаг. Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй. Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.

З. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах. Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг. Наад захын жишээг дурдахад хамт ажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өгөхгүй “мартчихдаг”. Жижиг зүйл. Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч.

4. Чалчих. Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа. Гэвч хүн бүхэнд л тааламжгүй явдал, гэр бүлийн асуудлын тухай, өвчин зовлон яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг.

5. Дугаар үүсгэх. Дэлгүүр зсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч болон бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүсү орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг. Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэ цэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлан асууж шалгаах нь хзрэгцээгүй дугаар үүсгэх, бусдыг бухимдуулдаг. Эсвэл хэдхэн хүн байхад урдуур нь ёс мэт дайрч бужигнуулах. Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал.

6. Олон нийтийн газар, байр орц, хонгил талбайд хогоо хаях. Өглөө гэрээс гарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг. Агаарын бохирдолд мөн нөлөөлнө. Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнгөөр торгож, орчныг цэвэрлүүлдэг. Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна.

7. Байнга юм гуйх. Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг. Тэд цаг зүүдэггүй (бусдаас лавладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух, тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөг гуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг. Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцах нь стресст оруулахаас цаашгүй.

8. Бусдын орон зайд халдах. Чөлөөтэй явах зам байсаар байтал бусдыг түлхэж, цохиж явдаг хүмүүс байдаг. Тэдэнд бусдын эрх ашиг энэ тэр ер хамаагүй. Иймэрхүү авиртай хүн ийнхүү бусадтай хэвийн харьцаж чаддаггүй. Харьцагчийнхаа хувцасны товчийг эргүүлж оролдох, чихэнд шивнэх нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнаас нь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй. Энэ нь мөн л бусдын орон зай, ая тухтай байхад саад болдгийг санаарай.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mr ha ha 2010-07-14 122.254.121.69

HUduunii uher sdanuudad heregtee medeelel bn daanch tsaaduul chini eniig unshihgui ldee uuriig soeltoi geed shaaj yavaa

Avatar

zochini 2010-07-14 202.72.247.222

yag zuv iimerhuu zuiliig surah heregtei ter hog hayah haalga haagaad zogschih utsaar hamag amdarlaa yariad bh zereg bol bainga haragddag zuiluud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж