Дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал болж байна

Дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал болж байна

Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.23/ Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна. Хэргийг сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.

Анхан шатны шүүх хурал энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн ч шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулаад байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.4.1 "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ",

Эрүүгийн хуулийн 11.6.1 "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж