Дөрвөн цагийн дотор угсрах боломжтой хулсан байшинг зохион бүтээжээ | News.MN

Дөрвөн цагийн дотор угсрах боломжтой хулсан байшинг зохион бүтээжээ

Дөрвөн цагийн дотор угсрах боломжтой хулсан байшинг зохион бүтээжээ

Дөрвөн цагийн дотор угсрах боломжтой хулсан байшинг зохион бүтээжээ

Филиппиний 23 настай зохион бүтээгч залуу хямд өртгөөр бүтэх, угсрахад хялбар хулсан байшинг бүтээснээрээ Английн эзэн хааны академиас ЮНЕСКО-той хамтран зохион байгуулсан “Ирээдүйн хотын сорилт” олон улсын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, 64’000 ам.долларын шагнал авсан байна.

Хулсан байшинг барихад шаардлагатай бүх материалыг боловсруулахад нэг долоо хоног, угсрахад дөрвөн цагийн л хугацаа шаардлагатай бөгөөд үнийн хувьд нэг м2 нь 64 ам.доллар байх ажээ.

Филиппин улсын Манила хот нь 12 сая хүн амтай, тэдний 4 сая нь ядуусын хороололд амьдардаг байна. Түүнчлэн ирэх гурван жилд тус хотын хүн ам 2.5 саяар өсөх хандлагатай байгаагаас байр, орон сууцны асуудал хотын захиргааны хувьд толгойны өвчин болоод байсан юм. Харин хулсан байшинг зохион бүтээсэн Форлалес тэмцээний шагналын мөнгөөр байшингийнхаа үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, ирэх жилээс худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Тус байшинг тэрбээр хөдөө амьдардаг өвөөгийнхөө хулсан байшингаас санаа авч бүтээжээ. Гэхдээ түүний зохион бүтээсэн байшин уламжлалт хулсан байшингаас эдэлгээ даах хугацаа нь арав дахин илүү. Байшингийн гол түүхий эд болох хулсыг ч бас ургуулахад хялбар, хөрсний шим тэжээлийг алдагдуулахгүйгээр жил бүр хураан авах боломжтой төдийгүй бусад модноос 35 хувиар илүү хүчилтөрөгч ялгаруулдаг ажээ. Мөн байшин нь дээвэр дээрээ борооны ус хураах хэсэгтэй, үерээс хамгаалах өндөрлөгөөтэй байна.

Тус байшинг хулс мод ургадаг зүүн өмнөд Ази болон Африк, Латин Америкт үйлдвэрлэж, ашиглах боломжтой юм байна.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж