&#34Шөвгийн наймд үлдэх магадлал 50 хувьтай л байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

&#34Шөвгийн наймд үлдэх магадлал 50 хувьтай л байгаа&#34

Английн “Арсенал” клуб Аваргуудын лигийн шөвгийн 16-д Францын “Монако” клубтэй учраа таараад байгаа билээ. Ирэх лхагва гарагийн шөнө “Арсенал” талбай дээрээ эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл энэ тоглолтын өмнө “Их буучид”-ын дасгалжуулагч Арсен Венгер өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд шөвгийн 16-гийн тоглолт маш их өрсөлдөөнтэй болж байгаа болохоор дараагийн шатанд үлдэх боломж аль ч багийн хувьд 50:50 байгаа. Бид “Монако”-г үнэхээр чанга хамгаалалттай гэдгийг мэднэ. Хэсгийн шатанд тэд сайн багуудын эсрэг тоглохдоо үүнийгээ харуулсан.  Мэдээж хэрэг амар тоглолт болохгүй, гэхдээ бид өрсөлдөгчөө судална. Яагаад 50:50 хувьтай байгаа гэж бодож байна гэж үү. “Монако” ч гэсэн бидэнтэй адил нөхцөл байдалд байгаа. Түүний гадна тэд Францын лигт хүснэгтийг тэргүүлж байгаа шүү дээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж