“Чи минь байгаа болохоор" сэтгэл сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

“Чи минь байгаа болохоор" сэтгэл сэргээнэ

Монголын хөгжмийн ертөнцөд 23 жил ноёрхож байгаа “Хурд” хамтлаг уг нь рок гэх. Гэвч уянгын дуунууд нь хамгийн алдартай. “Цэргийн бодол”, “Ээждээ” , “Бүсгүй”гээд сэтгэлд хүрсэн олон сайхан бүтээл бий. Үүний ард бүтээл бүхнийг нь амилуулж хөг аялгуу нэмдэг эрхэм хүний нэг нь хамтлагийн гитарчин Г.Отгонбаяр юм. Уран бүтээлч маань энэ бямба гаригт “Чи минь байгаа болохоор” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Энэ үдэш “Хурдын” үе үеийн хит дуунууд эгшиглэхээс гадна гитарчин Г.Отгонбаярын тансаг аялгуунууд хөврөх аж. Тиймээс та энэ амралтын өдрөө UB Palace-ийн концертын танхимыг зориорой. Тасалбар 30, 50 мянган төгрөгийн сонголттой байна.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж