Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа | News.MN

Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа

Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа

Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа

Өмнөд Солонгосын Соннам хотын Тэпён-дон цогцолбор дахь нохойн махны нядалгааны газрыг өчигдрөөс эхлэн /2018.11.22/ хаасан тухай Солонгосын болоод олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Нийт зургаан нядалгааны газраас бүрдэх Тэпён-дон цогцолбор нь нохойн махны зах зээлийн хамгийн том нийлүүлэгч байсан бөгөөд нохойг өдөрт хэдэн зуугаар нь нядлан ресторан, хоолны газрууд болон дэлгүүрүүдэд нийлүүлдэг байжээ. Тус нядалгааны газрыг маргааш гэхэд бүрэн цэвэрлэж, цаашдаа цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөсөн байна.

Нохойн махыг өмнөд Солонгост өргөнөөр хэрэглэдэг бөгөөд жилд нэг сая орчим нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор нядалдаг байна. Харин сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалах байгууллагынхны шаардлага болон нохойг гэрийн тэжээвэр амьтан гэсэн утгаар нь тэжээдэг хүмүүс нохой нядалгааны газруудыг хүчтэй эсэргүүцэх болсон аж.

“Энэ бол түүхэн мөч. Хамгийн том нядалгааны газрыг үгүй хийснээр нохойн махны зах зээлийн эрэлт ч буурах болно” хэмээн Солонгосын амьтны эрхийг дэмжигч байгууллагын гишүүн хэлжээ. Тэпён-дон цогцолборыг хааснаар нохойн махаар дагнан үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн ресторанууд үүд хаалгаа барихаар болсон байна. Нэлээн хэдэн жилийн өмнө Сөүлд нохойн махан хоолоор үйлчилдэг 1500 ресторан байсан бол 2015 онд 700 орчим болж буурсан мэдээ байдаг.

Амьтны эрхийг хамгаалах байгууллагынхны мэдээлж байгаагаар нохойн мах нядалгааны газрын дотор хүний санаанд багтамгүй, нүд халтирмаар үйл явдлууд өрнөдөг байна. Тухайлбал, тэд нохойг тогоор цохиулах, зодох, арьсыг нь амьдаар нь өвчих зэрэг харгис хэрцгий арга хэрэглэгдэг байжээ. Тус улсад өвчтэй эсвэл золбин нохойг хүнсэнд хэрэглэхийг хориглодог боловч нохойг хэрхэн нядлах тухай тусгайлан заасан хуулийн заалт байдаггүй байна.

Эх сурвалж: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би 2018-11-23 49.173.62.203

Төрийн сүлдэндээ залсанаа тогоо дүүрэн чанаад иддэг шүү дээ бид

Avatar

Би 2018-11-23 49.173.62.203

Монгол чууд гэсэн эмийн зорилгоор иддэг байсан. Зөвхөн төхөөрөх арга нь санаанд багтамгүй харгис. Гар аргаар бол хүзүүгээр нь оосорлож дүүжлээд амь тасрах хүртэл нь модоор нүддэг юм билээ. Хуулиар хориглосон ч би нэг удаа харсан. Амттай болгож байгаа нь тэр гэсэн. Алчихгүи нүдээд байсан.Энд сул гүйж байгаа нохой бол золбин биш бэлчээрийн нохой. Бусад нь хүзүүвчтэй оосортой. Идхийг хориглоогүй харгис аргаар төхөөрхийг хориглосон

Avatar

Зочин 2018-11-23 114.160.120.154

koread baixdaa medsen medeegui uchnuun udaa noxoi max idsen dee xuurxii

Avatar

Уламжлал 2018-11-23 70.28.76.113

Монголчуудыг адууны мах идэхийг болиуллаа гэвэл яах уу? Зарчмын хувьд ялгаагүй биз дээ? Баруунд Монголчууд адууны мах иддэг гэхээр паа пүү л болцгоодогшдээ

Avatar

111 2018-11-23 122.201.22.233

Solongos irgenshsen niigemtei uls l um bol nohoi iddegee bolih hrgtei

Avatar

911 2018-11-23 202.9.42.162

заваан хар дуракууд вэ, нохой бол хүний сайн анд нөхөр, гэтэл идэж л байдаг, өт хорхой шавьж нохой гээд юу ч идэхээс буцахгүй заваан балиар юмнууд

Avatar

z 2018-11-23 202.126.89.13

х****л идсэн хятад солонгосуууднохой идээд лаларуууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж