Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа

Өмнөд Солонгос нохой нядалгааны газрыг хаалаа

Өмнөд Солонгосын Соннам хотын Тэпён-дон цогцолбор дахь нохойн махны нядалгааны газрыг өчигдрөөс эхлэн /2018.11.22/ хаасан тухай Солонгосын болоод олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Нийт зургаан нядалгааны газраас бүрдэх Тэпён-дон цогцолбор нь нохойн махны зах зээлийн хамгийн том нийлүүлэгч байсан бөгөөд нохойг өдөрт хэдэн зуугаар нь нядлан ресторан, хоолны газрууд болон дэлгүүрүүдэд нийлүүлдэг байжээ. Тус нядалгааны газрыг маргааш гэхэд бүрэн цэвэрлэж, цаашдаа цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөсөн байна.

Нохойн махыг өмнөд Солонгост өргөнөөр хэрэглэдэг бөгөөд жилд нэг сая орчим нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор нядалдаг байна. Харин сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалах байгууллагынхны шаардлага болон нохойг гэрийн тэжээвэр амьтан гэсэн утгаар нь тэжээдэг хүмүүс нохой нядалгааны газруудыг хүчтэй эсэргүүцэх болсон аж.

“Энэ бол түүхэн мөч. Хамгийн том нядалгааны газрыг үгүй хийснээр нохойн махны зах зээлийн эрэлт ч буурах болно” хэмээн Солонгосын амьтны эрхийг дэмжигч байгууллагын гишүүн хэлжээ. Тэпён-дон цогцолборыг хааснаар нохойн махаар дагнан үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн ресторанууд үүд хаалгаа барихаар болсон байна. Нэлээн хэдэн жилийн өмнө Сөүлд нохойн махан хоолоор үйлчилдэг 1500 ресторан байсан бол 2015 онд 700 орчим болж буурсан мэдээ байдаг.

Амьтны эрхийг хамгаалах байгууллагынхны мэдээлж байгаагаар нохойн мах нядалгааны газрын дотор хүний санаанд багтамгүй, нүд халтирмаар үйл явдлууд өрнөдөг байна. Тухайлбал, тэд нохойг тогоор цохиулах, зодох, арьсыг нь амьдаар нь өвчих зэрэг харгис хэрцгий арга хэрэглэгдэг байжээ. Тус улсад өвчтэй эсвэл золбин нохойг хүнсэнд хэрэглэхийг хориглодог боловч нохойг хэрхэн нядлах тухай тусгайлан заасан хуулийн заалт байдаггүй байна.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж