Нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

Нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэлтийн тарифыг 1.25 ам.доллар болгож бууруулжээ. Ингэснээр нүүрсний орлого нэмэгдэнэ гэж салбарын яам нь үзэж байгаа юм. Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Эрдэнэс MGL” худаолдаж авсан бөгөөд хоёр жилийн өмнө 4.2 ам доллар байсныг өнгөрсөн 2014 онд 60 хувиар бууруулан 1.5 ам доллар болгосон.Тэгвэл сар шинийн өмнөхөн дахин бууруулж, 1.25 болгожээ.  Нүүрсний тарифыг бууруулснаар нүүрс экспортлогч компаниудад бодит дэмжлэг болох бөгөөд машин тутмаас 34.5 төгрөг хэмнэх юм байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж