Хууль зүйн яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

Хууль зүйн яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл тэргүүтэй яамны албан хаагчид өнөөдөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хонь жилийн сар шинийн золгуутаа яамандаа хийлээ. Тэдний дунд Сайд нарын зөвлөлийн Хууль цаазын хорооноос бичээчээр ажлын гараагаа эхэлж байсан Ч.Нийж Сайд нарын зөвлөлийн хууль цаазын хороо, Шүүх яамны орлогч сайд ,нэгдүгээр орлогч сайд,сайдаар нийт 20-иод жил ажилласан О.Жамбалдорж,Хууль тогтоомж сурталчлах ажил хариуцаж байсан Д.Тогтохсүрэн, Гадаад харилцааны асуудлыг олон жил хариуцсан Д.Сүрэнжав, бичиг хэргийн эрхлэгчээр 40-өөд жил ажилласан Т.Жимсээ нарын ахмадууд багтаж байгаа юм.

Хууль зүйн яаманд эрдэм чадал, оюун ухаан,залуу нас,ухамсарт амьдралаа зориулсан эдгээр ахмадуудын хамгийн өндөр настай нь 80 хол гарсан байна. Ийнхүү Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газраас зохион байгуулж жил бүрийн ахмадын өдөр болон сар шинийн баярыг тохиолдуулан тэдэнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч,гарын бэлэг гардуулдаг уламжлалтай ажээ.

 Б.БУД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж