Шинэ бүтээгдэхүүн: "Мах импекс" ХК – Рестораны амтыг гэртээ мэдэр

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Шинэ бүтээгдэхүүн: "Мах импекс" ХК – Рестораны амтыг гэртээ мэдэр

Үндэсний ууган үйлдвэрлэгч, 72 жилийн түүх, туршлагатай “Мах импекс” ХК компани мах махан бүтээгдэхүүний хэрэглээнд хувьсгал хийсэн шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа.

Танай гэр бүлд энэ удаа соусаар амталсан таван төрлийн махан бүтээгдэхүүн санал болгож байна. Барбекю соусаар амталж, бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг шууд халааж хэрэглэдэг. Маш хялбар. Халаалаа… Бэлэн боллоо. Барбекю соус нь бага зэргийн халуун ногоотой байдаг тул танд илүү таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилж, рестораны амтыг гэрт тань мэдрүүлэх соустай, бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнд Үхрийн шаантны зөөлрүүлсэн мах +Үхрийн хавирга + Цагаан зайдас + Бөөрөнхий мах + Гахайн цорой гэсэн таван нэр төрөл багтаж байна.

Шинэ бүтээгдэхүүн бүр 230*C-ийн температурт халааж, хэрэглэх боломжтой зориулалтын ууттай. Та бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд ууттай нь хийж, хоёр минут халаасны дараа шууд хэрэглэж болно гэсэн үг.

Та амтлаад үзээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж