Засгийн газар “онцсайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа! | News.MN

Засгийн газар “онцсайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

Засгийн газар “онцсайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

Засгийн газар “онцсайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

“Хайрт” шавь нарынхаа сурах эрхээр дэнчин тавьж, халуун намраар яаран ирэхэд нь урмыг нь хугалсан “оройд дээдлэм” ардын багш нар Ардын намын Засгийн газартай тэмцэл өрнүүлж арайхийн эвлэрсэн.

БСШУСЯ, МҮЭХ хамтран мэдэгдэл хийх үеэр  МҮЭХ-ноос "Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. Цалин хөлсний нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо" гэсэн.

Тэмцэл үр дүнгээ өгснийх үү. Эсвэл өөр шалтгаан байсан уу. Ямартай ч одоогоор Засгийн газраас ямар гээчийн адын юм бэ гэмээр олон “но” илэрчихээд байхад тэмцэгч багш нар, эмч нар таг чиг. ЖДҮХС-аас давуу эрхээ ашиглан зээл авч бусдын боломжийг дээрэлхсэн байна уу, Ерөнхий сайд нь өөрийг нь томилдог УИХ-ыг тараах санал гаргаж намаа хуваачихаад сууж байна уу, одоо бол багш, эмч нарт хүртээлгүй бололтой.

Хэдийгээр тэд өөр өөрийн завгүй ажилтай ч гэсэн ажлаа хаяж чадах зоригтой шүү дээ. Тэгэхээр ямар нэг “команд”-аар, өөр зорилгоор тэмцсэн юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байна. Түүнээс биш цалин, урамшуулал нэмэхэд боломжгүй, мөнгөгүй гэж байсан тэр Засгийн газар ЖДҮХС-д ямар хэмжээний хөрөнгө төсөвлөж, яаж давуу эрх ашиглан “дээгүүрээ хүртэв”. Энэ дахиад жагсах шалтгаан биш гэж үү.

Одоогоор БСШУС-ын сайд Засгийн газраа огцруулахыг дэмжиж байна. Тэр эмэгтэй сайд “улс төр хийж” байгаа юм. Харин багш нар? Тэднийхээр бол одоо Засгийн газар огцруулах шалтгаангүй, “онцсайн” ажиллаж байгаа бололтой. Асуудал ийм амархан шийдэгдэж, хялбархан мартагдах байсан уу. Магадгүй зарим нь Ерөнхий сайдыг дэмжих өмөөрөх зохион байгуулалтад оролцохыг ч  үгүйсгэхгүй.

Тэгэхээр багш нар, эмч нарын маань Засгийн газартай хийх тэмцэл, өгөх үнэлэмж ийм богино настай байсныг мэдсэнгүй. Хараад “надад хамаагүй, миний асуудал шийдэгдсэн” гэж болох ч энэ бол танай гэр бүлийн, үр хүүхдийн, таны шавь нарын өсч өндийх эх орон. Дутагдал бүхэнтэй нь эн тэнцүү тэмцэх ёстой юм биш үү. Зохион бичлэг хийхэд амархан ч эх оронч байна гэдэг ямар хэцүүг багш нарын, эмч нарын мэргэжилдээ, ажилдаа дуртайдаа гунигаа нуун, амаргүй амьдралыг даван туулдгийг тэгэхэд л мэдэж авсан.

Харин одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төрийн өндөр албан тушаал хашдагаа далимдуулж хувийн компани руугаа зөөсөн Засгийн газрын талд сэхээтнүүд, нийгмийн манлайллууд, бас чиг жагсаж тэмцээд зорьсондоо хүрч чадсан багш, эмч нарыг өөрийн эрхгүй үгүйлж байна.

Зүрхэнд хүрэхээр өрөвдүүлж, үнэн бодит байлдлаа тайлбарлан тэмцсэн үү. Зүгээр л жүжиг байсан уу гэдгийг энэ удаад ч гэсэн хармаар байна. “Жижиг, дунд” боловсрол, ухамсартай төрийн өндөр албан тушаалтнуудын “халдварт өвчлөл”-ийн талаар эмч хүн санаа тавих ёстой.Эрхэм хүндэт багш нар маань ч тоо нь тодорхойгүй нэмэгдэл, урамшуулал ирэх онд хэрэгжиж эхлэх гэж буйгаас болоод Засгийн газар “онцсайн” ажиллаж байгаа мэтээр тайвширч болохгүй. Энэ бол нийгмийг хөтлөгч, бас ч үгүй жагсаж тэмцээд үр дүнд хүрээд удаагүй багш, эмч нар, нийт иргэдийн дунд үзэл санааны толь болж явдгийн хувд зайлшгүй харьцуулах шалтаг, шалтгаан мөн.

Багш нар аа, эмч нар аа, Засгийн газрыг үүрд хайрлах үүрэг аваагүйнхээ төлөө, тэгш гарааны боломжийг луйвардаж буй хүмүүсээс төрийг цэвэрлэхийн төлөө жагсаад үзээч гэх уриалга өөрийн эрхгүй урган гарч байна.

Ц.ОРХОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ok 2018-11-23 64.119.26.125

dgayyg

Avatar

Зочин 2018-11-23 66.181.160.106

Сургууль гэрийн хооронд завгүй алуулж байгаа биз.Дээр нь энэ заваан юманд орох шаардлагагүй.ЛуБолд мэтийн хог шаар үнэн төрх нь гарж ирсэн заваан юм болж бн.Хүний эрх ардчилал гэж 30 жил хуцсан гар Оюунэрдэнэ нямбаатар батзандантай хуралдаа суухгүй УИХ тар гээд зогсож бн.Гадаад хэргийн сайд байсан дүү нар, гар хөл нь элчингээр дүүрэн,Батлан хамгаалахын сайд байсан.Доорхи 2 генерал нь зэвсгийн наймаагаар ял авсан.Өөрөө хувьдаа олон хэвлэлтэй гүрийгээд өнгөрсөн.Одоо женко хүүктэй МАНАН үүсгэж бн

Avatar

Би багш 2018-11-23 66.181.176.174

News.mn биднийг турхирч амжилт олохгүй ээ!😁 \nХийж буй хөдөлмөрөө үнэлэмжийг нэмэгдүүлэх, багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг зайлшгүй мэдрүүлэх гэдэг өөр асуудал. Аль ч орны хөдөлмөрчин хүн бүхэн эрх ашгаа хамгаалж тэмцэж л таарна. Харин төрийн толгой дахь батгануудын асуудал руу бид улстөржиж Ми рүү, Хү рүү хошуурна гэвэл гонж! Турхирмаар байвал сонгосон тойргийн иргэд рүү ханд. Хэний өгсөн бэлэг сэлт, авилга мөнгийг хэн авч түшээ болгосон, тэд хэнийгээ яаж сонгож засгаа бариулсан бэ?

Avatar

У 2018-11-23 202.55.188.40

Тогтолцоог нь засахын оронд Нийгэиийг ингээд турхираад байж байдаг сайт байх ч гэж

Avatar

Amar 2018-11-23 202.179.24.17

Миеэгийн 27 булхайг анх илрүүлсэн 2 Хүрлийн эсрэг ЖДҮДС-г ашиглаад эхлэв. Фашистуудаар Хүрэлсүхийг “дэмжүүлж” ЕС-ийг Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох гэж байна гэж гүтгэв. Маш их мөнгө идсэнээ нуухын тулд өөрсдөө Хороо байгуулж ЖДҮДС-г шалгана гэв. Үндсэн хуулиа удаа дараа зөрчсөн Миеэд хариуцлага хүлээлгэх гэсэн олонхийг буруутан болгов. Энэ бүхэн бүгд коммунистуудын хүний үнэргүй заваан арга байгаа биз. Монголчууд бид мал биш шүү Энх60лдтонгууд аа.

Avatar

zochin 2018-11-23 64.119.18.177

Chi yu gej hvmvvsiig turhiraad bnaa chamaig shalguulna shvv setgvvlchee

Avatar

Зочин 2018-11-23 124.158.109.140

Улс орныг самрах гэсэн, олон түмнийг хагалан бутаргахад уриалахаа больмоорсон, энэ сэтгүүүлч нэр зүүсэн хүний хэний гар хөл вэ?\nЗасаг төрийг унагаж, нефтийн үйлдвэрийг бариулахгүй гэсэн гадаадаас гаралтай бас нэг хүчин үүний ард байгаа…

Avatar

Б.Билгүүн 2018-11-23 66.181.166.196

Юун балай юм бичээд байгаа юм дээ. Өөр бичих юм алга уу?

Avatar

gan 2018-11-23 202.179.31.97

Нормо\nос dutsan хүүхдийн тоогоор багш нарын цалинг hasmaar yum

Avatar

ТУРХИРАГЧ 2018-11-23 202.21.120.242

энэ Ц.Орхон ямар балайр турхирагч вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж