Монголын цахилгаан холбоо ХК, Онлайн такси үйлчилгээний ЮБИКАБ ХХК хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Монголын цахилгаан холбоо ХК, Онлайн такси үйлчилгээний ЮБИКАБ ХХК хамтран ажиллана

Монголын цахилгаан холбоо ХК, Онлайн такси үйлчилгээний ЮБИКАБ ХХК хамтран ажиллана

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээг нэвтрүүлж буй UBCAB АПП хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК нь Монголын харилцаа холбооны анхдагч оператор Монголын цахилгаан холбоо ХК тай хамтран, харилцаа холбооны үндэсний брэнд “Үндэсний лавлах 1900-1109” төвийн такси дуудлагын үйлчилгээнд UBCAB такси дуудлагын цахим платформ нэвтрүүлэхээр боллоо.

UBCAB АПП гар утсандаа татаж авсан хүнд хэрэгтэй үедээ, хэрэгтэй газраа мобайл аппликейшний тусламжтайгаар ямар нэгэн ярианы төлбөргүй такси дуудах шийдэл санал болгодог ухаалаг систем  юм. Гэвч хэрэглэгч зайлшгүй интернетэд нэвтэрсэн үедээ л өөртөө хамгийн ойр байгаа таксины жолоочтой холбогдох боломжтой байсан юм. Харин энэхүү үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгч интернетэд холбогдох боломжгүй үедээ ч гэсэн өөрт хамгийн ойр байгаа такси үйлчилгээг Үндэсний лавлах 1900-1109 утастай шууд холбогдон авах боломжтой болж байгаа юм.

Монголын хамгийн анхны лавлах үйлчилгээний төв 1109-ийн хувьд өөрсдийн гэсэн өнгө, төрх, хэв шинжийг хадгалсаар ирсэн хүргэсээр ирсэн, Үндэсний лавлах 1900-1109 лавлах нь такси дуудлагын үйлчилгээндээ UBCAB такси дуудлагын цахим платформыг нэвтрүүлснээр богино долгионы станц хэрэглээнээс хасагдаж шинэ үеийн мобайл технологи дээр суурилсан хөдөлгөөнт аппликейшний тусламжтайгаар такси дуудлага хуваарилах боломжтой болох юм,

Хоёр байгууллага үйлчилгээгээ нэгтгэснээр шинэ технологийг уламжлалт шийдэлтэй нэгтгэсэн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байгаагаар онцлог юм

Уншигч та бүхэн UBCAB апп татаж аваад, өөрт хамгийн ойр байрлаж байгаа таксигаар үйлчлүүлээрэй.

iOS: https://goo.gl/hz7gs2

Android: https://goo.gl/nDWc5n

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж