Такакэйшёо башёг тэргүүлсэн хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Такакэйшёо башёг тэргүүлсэн хэвээр байна

Такакэйшёо башёг тэргүүлсэн хэвээр байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нар өнжсөн нь озэки /арслан/, комүсүби цолтнуудад том боломж гарч ирсэн.

Өчигдрийн барилдаанд комүсүби Такакэйшёо Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, 11 дэх даваагаа авснаар тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Энэ башёд түрүүлэх магадлал өндөр байгаа Такакэйшёо 11 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Озэки Такаясү Точиношиноор 10 дахь даваагаа авсан бол озэки Гоэйдо тавин хувийн амжилтаа үзүүлжээ.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, таван унаатай болсон бол Таканинова А.Баасандорж зургаа, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваатай башёг үргэлжлүүлж байна. Харамсалтай нь дөрвөн даваатай яваа Ичиножёо А.Ичинноров үлдсэн гурван өдрийн барилдаанд ялалт байгуулсан ч тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон бол Араваши Э.Дөлгөөн 12 барилдаанаас нэг л даваа авчээ.

Кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өнөөдөр явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж