М.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

М.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

М.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээлээ.

“Лондон 2012” олимпийн наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Болгарын Петрова энэ жил аваргын төлөө тулалдахаар шалгарлаа. 

М.Нандинцэцэг энэ жилийн ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд хамгийн том бэлгийг М.Нандинцэцэг барилаа.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес нарыг ялж шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медальтан болж, цаашлаад шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тулалдлаа.

Энэ жил 30 настай М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн бөгөөд тэрбээр 15 жилийн энэ спортод зориулжээ. Энэ хугацаанд “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медальт хүртэж, дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын аваргад 11 удаа түрүүлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж