
1. Зорилго тодорхой байх. Шаргуу байдлыг хөгжүүлэх эхний, хамгийн чухал үе шат-та юу хүсч байгаагаа мэдэх явдал юм.
2. Хүсэл. Та ямар нэгэн юманд шимтэн тэмүүлж байгаа бол шаргуу болох, шаргуу байх хялбар болно.
3. Өөртөө итгэх. Санасныгаа эцэст нь хүргэж чадна гэдэг таны итгэл шаргуу байхад хүргэнэ.
4. Төлөвлөгөө тодорхой байх. Таны боловсруулсан төлөвлөгөө танд шаргуу байдал мэдрүүлнэ.
5. Нямбай шинжилгээ. Туршлага эсвэл ажиглалт дээр үндэслэн таны төлөвлөгөө найдвартай биелэх боломжтойг мэдэх нь шаргуу байдлыг бэхжүүлнэ. Үүний эсрэг шинжилгээ хийхийн оронд тааж суугаа бол шаргуу байдал огт байхгүй гэсэн үг.
6. Хамтын ажиллагаа. Бие биеэ ойлгосон, эвсэг хамтын ажиллагаа шаргуу байхад тусална.
7. Сэтгэлийн хүч. Тодорхой зорилтод хүргэх төлөвлөгөө боловсруулалтанд бүх санаа бодлоо төвлөрүүлэх нь шаргуу байдлыг дадал болгоно.
8. Дадал. Дадал болсон шаргуу байдал зан төрх болно. Аймшгийн хамгийн сайн эм бол албадаж, олон дахин зориг гаргах явдал. Дайны тэргүүн шугамд явсан хүмүүс үүнийг сайн мэднэ.