
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байрлах цахилгаан хуваарилах байгууламж /под станц/ өнгөрсөн тавдугаар сарын 25-нд дэлбэрснээс, 25 настай эмэгтэй амиа алдаж, бага насны хоёр хүүхэд гэмтсэн хэрэг гарснаас хойш долоон сар өнгөрчээ. Хэргийг эргэн сөхвөл под станцын хаалга онгорхой байсан учир 25 настай бүсгүй цахилгаан хуваарилах байгууламжид хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй орсон байдаг. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас болж энэхүү золгүй явдал болсон байдаг.
Тухайн үед цагдаагийн байгууллага “Урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Энэ үед түүнд цохиодох масс үйлчилсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсон” гэж байв.
Осол гарсан цахилгаан хуваарилах байгууламжийг барьсан “Мон-энержи корпораци” ХХК нь “Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр тус дэд станцыг хүлээлгэн өгсөн”гэдгийг тайлбарлаж байсан. Уг дэд станцыг хүлээн авсан гэх асуудал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт харьяалагддаг бөгөөд тус газраас тодруулахад “Улсын комисс хүлээж авсан нь үнэн. Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир манай байгууллагаас мэдээлэл өгөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Энэ хэрэг одоо ямар шатанд яваа, бэртэл авсан хүүхдийн бие ямар байна вэ гэдэг талаар бид хохирогч Б.Анартөгс хүүгийн ээж Д.Шүрэнчимэгтэй ярилцлаа.
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААГЧ ГУРВАН УДАА СОЛИГДСОН

-Осол гарснаас хойш долоон сар өнгөрчээ. Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямархуу байгаа вэ?
–Үнэнийг хэлэхэд миний хүүгийн бие өдрөөс өдөрт л муудаж байна. Сэтгэцийн өөрчлөлтөөс гадна, нүдний хараа нь огцом муудсан. Осол гардаг тавдугаар сард эмнэлэгт үзүүлэхэд нүд нь хүнд гэмтээгүй галын оч нүд рүү нь ороогүй байна гэсэн. Гэхдээ нүдний дусаалга хэрэглээрэй гэж эмч зөвлөсөн. Саяхан эмнэлэгт үзүүлэхэд хүүгийн маань холын хараа нь эрс муудсан байна. Уг нь хүүхэд 02.-0.5 шил зүүдэг юм байна. Гэтэл миний хүүг хасах 1-тэй шил зүү гэсэн. Ядаж шил хийлгүүлж харааг нь тогтооё гэж бодож байна. Хэдэн жилийн дараа миний хүү хараагүй болохыг ч үгүйсгэхгүй.
Өнгөрсөн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёр удаа хэвтсэн гурав дахь удаагаа хэвтээд саяхан эмнэлгээс гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна.
–Хүүгийн сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж байна. Энэ нь ямар байдлаар илэрч байна вэ?
–Осол болохоос өмнө манай хүүхэд тайван зантай хүүхэд байсан. Ангийнх нь хүүхдүүд, хичээл заадаг багш нь ч мэднэ. Харин одоо бол хүүгийн маань толгой нь тэсэхийн аргагүй өвддөг юм шиг байгаа юм. Толгой нь өвдөхөөрөө их уурладаг. Хүүгээ харж шаналж суухаас ямар биеийн зовлонг нь мэдэрч чадах биш. /уйлав/ Ослын үед авсан цочирдлоосоо одоог хүртэл гарч чадаагүй, байдал улам л дордоод байна. Хүүгийнхээ эвээр л харьцахгүй бол ингэж болохгүй, тэгж болохгүй гэж гэж хорих юм бол уурлана. Их цочмог ширүүн зантай болсон. Уур нь хүрэхээр гарт таарсан хамаг зүйлээ шиднэ. Хоёр дүүдээ хааяа гар хүрчээд байдаг болсон. Сургуульдаа ч явж чадахгүй гэрийнхнээсээ өөр хүний царай харахгүй болохоор хэцүүхэн л байх шиг байна.

-Энэ асуудал хуулийн ямар шатанд явна вэ?
–Хэрэг гарснаас хойш долоон сар өнгөрчхөөд байхад ослын талаар тодорхой мэдээлэл алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт аравдугаар сарын 22-ны өдөр гарсан. Тус дүгнэлтэд “Цахилгаан хуваарилах байгууламжийн гадуур хориглох тор татах, болон цахилгаан хуваарилах байгууламжийг байнга цоожилсон байх ёстой” гэсэн хуулийн хоёр заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өнөө маргаашгүй галын дүгнэлт нь гарах байх. Үүнээс гадна хоёр дүгнэлт хүлээж байгаа. Баахан дүгнэлт л хүлээсэн улсууд байх юм. Хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагч гурван удаа солигдсон. Эхний мөрдөн байцаагч болон дараагийн мөрдөн байцаагч хоёулаа авто осолд орсон гэсэн. Хамт яваад осолд орсон уу, аль эсвэл өөр цаг хугацаанд осолд өртсөн үү гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Бас хоёр дахь удаагаа прокурор нь солигдож байгаа. Ямартай ч одоо хэрэг гурав дахь мөрдөн байцаагч дээрээ шалгагдаж байна.
Зургадугаар сард шүүх шинжилгээний байгууллага хүүхдийн маань биед цаашид ямар ч өөрчлөлт илрэхгүй хэвийн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл хүү маань цаашдаа юм харж чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байна. Цахилгаан хуваарилах байгууламж дэлбэрсний улмаас хүн гэмтээгүй байсан бол яая гэхэв. Гэхдээ энэ хэргийн цаана бүхэл бүтэн хүүхэд хохирчхоод байхад хэрэг өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаад үнэхээр гайхаж байна.
-Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаагч нар ойр, ойрхон солигдоод байгааг танд юу гэж тайлбарлаж байх юм?
–Надад тайлбар хэлээгүй ээ. Хэрэг хэрэгсэхгүй болох гээд солигдоод байдаг юм уу аль эсвэл дээрээс нь өндөр албан тушаалтай хүн дарамтлаад байдаг юм уу эгч нь бүр гайхаад байна. Үнэнийг хэлэхэд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд миний чадал хүрэхгүй мөхөсдөж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс бүх дүгнэлтүүд гарч дууссаны дараа хэргийн учир тайлагдана гэж хэлсэн. Хамгийн гол нь энэ хооронд миний хүүхэд бие махбодоороо хохирлоо, сургуулиасаа завсардлаа. Хэргийн хариуцах эзнийг хурдхан шиг л олоод хүүгээ бушуухан л эдгээж авмаар байна. Хэрэгтнийг олоход туслаач гэж гуйж байна.
-Цахилгаан хуваарилах станцын хаалга яагаад онгорхой байсан бэ гэдэг асуултад тус байгууламжийг барьсан “Мон-энержи корпораци” ХХК-ийн зүгээс тайлбар хэлсэн үү?
–Үгүй ээ. Захиалагч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Хариуцагч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ юм билээ. Тус газраас осол гарсан цахилгаан станц манайх биш гээд гүрийгээд байгаа. Хариуцлагыг бие бие рүүгээ чихсэн л хүмүүс байна. Өнгөрсөн долдугаар сарын эхээр “Мон-энержи корпораци" болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хүмүүс ирж уулзсан. Тэд хэлэхдээ “Бид буруутайдаа энд ирээд тусламж үзүүлээгүй. Өөрсдийн сэтгэлээрээ тусалж байгаа юм шүү. Хэргийг хуулийн байгууллага шийдэх байх. Тэр болтол хүүгийнхээ эмчилгээнд хэрэглээрэй” гээд нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлсэн.
–Хүүгээ асрах гэж ажлаасаа чөлөө авсан гэж сонссон. Сүүлдээ ажлаасаа гарсан гэсэн үү?
–Хүүгээ асрахын тулд таван сараас хойш найман сар хүртэл ажлаасаа чөлөө авсан. Гэтэл хүү маань заавал хэн нэгний асаргаанд байх ёстой учраас яваандаа ажлаасаа ч гарсан. Эм тарианы мөнгийг хүнээс зээлэхийг нь зээлээд, хамаатан саднаасаа туслалцаа аваад л явж байна. Аль болох хүүгийнхээ эмчилгээг таслахгүй байх юмсан гэж хичээх юм.
Э.Бурам
Зочин 2018-11-23 64.119.25.184
Тэр тэнэг хүүхэн яах гэж хоёр нялх хүүхэд дагуулаад өндөр хүчдэлтэй барилга руу орж байгаа юм бэ.
bi bas naran hutagt .... 2018-11-23 59.153.114.54
taliigch emegtei chin 2hvvhdiig avrah gej orood togond tsohiulj nas barsiim bishvv…ene tvlegdsen hvvhdiig avraagui bol ene hvvhed ch ingeed suuj baihgui bsan bna ….eej ni hvvhed uurtai bolson geed bsihiin …tvlegdelt , nvdnii tsutsgii sharagdsan ntr geed ontsgoi uvching duridahgui l bna daa ….zvgeer l buruutang haigaad hamag nervee barj bna gej oilgov …..hvvhed stants ruu ordog heseg ni l jaahan hetsvv l um ….
Зочин 2018-11-23 202.126.89.79
Хохчинь эргүү Оркуудаа үхсэнээ хийж цахилгаан станц луу явж орсон юм. Аягүй бол бааж шээх гэж заваарч явсан биз
Уул үүл 2018-11-23 124.158.125.10
том хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээгээч хүүхдээ амьдаар нь шарчихаад хүнээс буруу хайгаад
ариун 2018-11-23 202.179.24.73
хүмүүсээ ээж нь хүүгээ дагуулж ороогүй шдээ. тэр нас барсан гэх эмэгтэй гудамжинд явж бхад нь дуудаад дагуулж орсон бдаг юм бналээ
Зочин 2018-11-23 103.9.90.108
ХЭрэгтэн нь тодорхой байгаа юм биш үү. Жоохон хүүхдийг дагуулаад цахилгааны байгууламж руу санаатай орж байгаа эх нь биз дээ. үхэх гэж л ордогүй юм бол тийшээ орж болохгүй гэдгийг бшгд мэднэ биз дээ. Энэ эхэд нь яагаад хариуцлага тооцохгүй юу яриад байнаа
Зочин 2018-11-23 66.181.184.215
yu bolsniig ni ch medkuu bj amniihaa zorgoor hutshiinmaa nas bardag hajuu ailiinh ni huuhen.duudaj daguulj orson.bdiin shdee MALAA
Зочин 2018-11-23 66.181.161.29
Eruul ayulgui orchind osoj humuujih erx haana bna huuliig zohioj chddag xamgaalaj heregjuulexgui ym bid ur huuhdee haana yaj osgoh be
Lora 2018-11-23 64.119.27.212
25 nastai emegtei 2 joohn huuhed daguulaad orno gdg baij bolohgui zuil bhaa ehleed 2 huuhed yvj orood emegtei boliulah oroldlogo hiisen ch ym biluu hen medlee sain shalgah heregtei
ХАР ДАВААСҮРЭНГ ОГЦРУУЛ 2018-11-23 103.111.68.3
ЭХ-НИЙ САЙД ХАР ДАВААСҮРЭН ХУЛГАЙЧ САЙДЫГ ХУРДАН ОГЦРУУЛ. ЭНЭ ӨӨДГҮЙ НӨХРИЙН ҮЛ БҮТЭХ АЖЛААС ШАЛГААЛЖ АМЬТНЫ НЯЛХ ҮРС ЯАЖ ХОХИРЧ, ХАЙРАН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ АМИА АЛДСАНЫГ ХАРЖ БАЙНА УУ.
Зочин 2018-11-23 211.36.142.9
HEhe holsniiii bicheech niigemd muu muugaig tugeheevl bolchih
Зочин 2018-11-23 202.170.80.25
eviidee guij haraih nasan deeree
Зочин 2018-11-23 202.9.43.171
Яах гээ тийшээ орж хайран амь нас эрүүл мэндээ алдав аа! учир мэдэхгүй хүүхдүүдэд аюултай гэдгийг нь тайлбарлаж өгөхгүй бол хүүхэд юугаа мэдэх вэ дээ.хаа хаанаа анхаармаар аймаар хэрэг гарчээ.хүүхдээ л хурлан эдгээж авах хэрэгтэй.эрүүл мэнд олдошгүй чухал зүйл шүү
Монгол Улсын иргэн 2018-11-23 202.179.8.118
Төрийн тусгай байгууламжууд харуул хамгаалалтгүй байдгын нэг илрэл хүүхэд цахилгаан шийтрүү төмөр ойртуулсан байж болно хүүхэд тэднээг тэндээс тусгаарлах харах хүнтэй байлгах ажлыг төр хийхгүй байна цахилгаан таслалдаад засварлах гэж хэд хоносон байх яах байсан юм бэ дэд станцын цаана цахилгаан тасалдаж болохгүй эмнэлэг гээд олон байгууллага байгаа шүү дээ
zochin 2018-11-23 203.91.115.251
Өндөр хүчдэлтэй байшин руу хүүхэд дагуулж орсон насанд хүрсэн хүн хариуцлага хүлээх ёстой
Ard tumnii neg 2018-11-23 203.91.116.138
Chi odoo mal yumuu? Esvel unshaad oilgodoggui yumuu? Hamt orson 25 nastai emegtei nas barsan gd bichchihsen bgaa bizd? Uur yamar hariutslaga huleelgemeer bn chi???
zochin 2018-11-23 202.70.42.102
hvvhedii ereh mash ih zorchogdson baindaa hurdan shideh baihaa
zochin 2018-11-23 202.70.42.102
hvvhediin ereh mash ih zorchogdson bndaa hurdan shidwer gargah baihaa
zochin 2018-11-23 202.70.42.102
hergiigen erthen shigej ogood iredvvgee awarhan chuhal shvv hvvhed bol bidnii iredwii hurdan shideh boltugai
Zochin 2018-11-23 64.119.20.10
Ene niigemd hariutslaga geh yum uneheer alga boljee,aimaar tum
Зочин 2018-11-23 43.242.243.146
harin yagaad ded stants n zadgai, tulhuur tsoojgyi jiriin humuus chuluutei oroh bolomj olgoson bo? undur huchdeltei geed buh yum tsoojtoi bdag shte ug n
Зочин 2018-11-23 202.131.225.150
Хурдан эдгэрэх болтугай.
Tulga 2018-11-23 66.181.166.35
Байшин руу санамсаргүй орсон гэдэг чинь юу гэсэн үг вэ? 25 настай эрүүл ухаантай хүн бол өндөр хүчдэлтэй байшин луу зүгээр орохгүй дээ. Тэгээд бүр 2 хүүхэд дагуулж ордог. Харин энэ хүүхдийг өрөвдөж байна, нэг дурак, хэдэн хариуцлагагүй ажилтнаас болоод ингэж зовох гэж.
Зочин 2018-11-23 66.181.188.62
Тэр нь сэтгэцийн талдаа юмтай хүн байсан гэсээн. Тэгээд л харж байгсан хоёр хүүхдээ дагуулаад орчихсон юм шиг байна лээ.
SS 2018-11-23 66.181.168.8
Aayayaya
ddd 2018-11-23 49.0.140.68
үр хүүхдээ сайн харж хандаж, өдий том болсон хүүхдэд аюултай зүйлийг зааж өгч байх хэрэгтэй шүүдэ..улсыг буруутгаад байгаамуу.
Зочин 2018-11-23 66.181.188.62
Энэ хэрэг угаасаа заргалдаад нэмэргүй байх аа. Бүхэл бүтэн хорин хэдэн настай эмэгтэй хоёр хүүхэд дагуулаад түлхүүр тавина гээд цахилгааны байр луу орсон гэдэг юу гэсэн үг вэ. Үүгээр чинь л өгөөш болгоно.
Зочин 2018-11-23 66.181.160.20
Гаднаа орохыг хориглоно аюултай гэсэн бичиг байдаг.Онцгой байгууламжид хүүхдээ дагуулаад орно гэдгийг хэн ч ойлгохгүй асуудал бн.Ямар ч цагдаа прокурор хүн ийм хэргээс зугтаах нь аргагүй.
Зочин 2018-11-23 103.194.176.114
Цахилгааны байгууламж руу яах гэж ордог байнаа?
Saraa 2018-11-23 45.56.153.69
2hvvhed orhoor awrah gej orood emegtei ni nas barsan shvv hvmvvs ee hvvhed bol yugach mesehgv orj bhad ni emegtei awrah gej orood nas barsan yaj bodson ayultaig ni medseer bj orno gej yu bh vede ervvl uhaanaar bodood vzde