Ирэх Пүрэв гариг бүх нийтээрээ “Хичээх өдөр”

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Ирэх Пүрэв гариг бүх нийтээрээ “Хичээх өдөр”

Ирэх Пүрэв гариг бүх нийтээрээ “Хичээх өдөр”

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор нас бардаг ажээ. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг буюу ирэх Пүрэв гаригийг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлаж байна.

Үүнтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, зам дагуу нэг цагт зэрэг зогсохыг уриаллаа. Мөн улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн зогсоож дуут дохиоллоо дуугаргах юм байна.

Түүнчлэн зам тээврийн осол гарах гол шалтгаан болдог архи согтууруулах ундааг Пүрэв гаригт улсын хэмжээнд худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж