Хоёр Солонгосын боксчид ДАШТ-д учраа таарав

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын боксчид ДАШТ-д учраа таарав

Kim Hyang Mi of North Korea (in blue) and Bak Cho-rong of South Korea (in red) compete during their 4548kg category quarter-final fight at the 2018 AIBA Women’s World Boxing Championships in New Delhi on November 20, 2018. (Photo by Money SHARMA / AFP) (Photo credit should read MONEY SHARMA/AFP/Getty Images)

Энэтхэгийн Шинэ Дели хотод боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр, маргааш хагас шигшээ тоглолтууд болж, алтан медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорно.

48 кг-ын шөвгийн наймд Өмнөд Солонгосын Бак Чон, Хойд Солонгосын Ким Ян Ми нар оноолт таарсан. Уг тоглолтод Хойд Солонгосын боксчин 5:0-оор ялалтыг авч, хүрэл медалийн болзол хангасан байна. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн Мэрий Комтой өрсөлдөхөөр болжээ.

ДАШТ-д Хойд Солонгосын гурван боксчин медалийн болзол хангасан бол Өмнөдөөс нэг тамирчин медальд хүрээд байна.

Манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс 54 кг-д М.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр Болгарын боксчин Петрова Стокатай тулалдана.

Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 18:30-с эхлэх бөгөөд https://www.aiba.org-р шууд дамжуулан хүргэнэ.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж