Талархлын баярыг угтаж ажилчдадаа 20 сая доллар тараажээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Талархлын баярыг угтаж ажилчдадаа 20 сая доллар тараажээ

Талархлын баярыг угтаж ажилчдадаа 20 сая доллар тараажээ

АНУ-д энэ долоо хоногт “Талархлын баяр” тохиож байгаа билээ. Уг баярыг угтаж эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баяада” компанийн захирал Марк Байада ажилчдадаа нийт 20 сая ам.долларын бэлэн мөнгийг тараахаар шийдвэрлэжээ. Шинээр орсон ажилчдаа 50 доллар, олон жил ажиллаж байгаа ажилчдаа 10 мянган ам.доллар хүртэлх бэлэн мөнгөөр урамшуулахаар болсон байна.

“Энэ компанид ажиллаж байгаа хүн бүрийн ачаар манай компани өдий зэрэгт хүрсэн. Тэднийг би энэ хэмжээний мөнгөөр үнэлж байгаа юм биш. Яг одоо чадах зүйл маань л энэ” гэж Марк Байада ярьжээ.

Ажилчдынхаа төлөөлөл болгож 100 хүнийг урьж хүлээн авалт зохион байгуулан, албан ёсоор бэлгийг нь гардуулж өгчээ.Түүнчлэн шинээр орон сууцанд орсон 80 гаруй ажилчдын зээлийг нь төлөлцөхөөр болсноо мөн зарласан байна. Хүлээн авалтад ирсэн ажилчид бүгд баярлаж талархсанаа илэрхийлж, баярын нулимс унагаж байв. "Баяада" компани 1975 онд байгуулагдсан, өдгөө 26 мянга гаруй ажилчидтай АНУ-ын эрүүл мэндийн салбарын томоохон компаниудын нэг юм. "Баяада" өнгөрсөн нэгдүгээр сард компанийнхаа дэргэд ашгийн бус ТББ байгуулжээ.

Эх сурвалж: www.usatoday.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж