ЦЕГ:ТЭЦ-4 дээр сургалт явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

ЦЕГ:ТЭЦ-4 дээр сургалт явагдаж байна

ЦЕГ:ТЭЦ-4  дээр сургалт явагдаж байна

ТЭЦ-4 орчим буутай цэргүүд хамгаалалтад гарсан нь цахим орчинд олон төрлийн хардлага, таамаг дагуулаад буй. Энэ талаар эрчим хүчний зохицуулах хорооноос лавлахад “Жил бүрийн өдийд ийм төрлийн сургалт явагддаг. Сургалтад  эртнээс бэлтгэсэн” гэх хариу өгсөн юм. Харин цагдаагийн байгууллагын зүгээс “ТЭЦ-4 дээр Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын команд штабын сургалт болж байна” гэв. Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр болон зарим хэт үндсэрхэг үзэлтнүүд жагсаал цуглаан болоод нийгмийг өдөөн хатгаж байгаа учраас иргэд ийнхүү айдас болгоомжтой байгаа. Тиймээс энэ сургалт ийм цаг үетэй давхцсан нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг хардахад хүргэсэн бололтой.

 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж