Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ | News.MN

Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ

Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ

Дуучин Наагий буюу Н.Наранбаатар  залуу гэр бүлд арван  сая төгрөгийн иж бүрэн гал тогоо бэлэглэжээ. Тодруулбал, тэрбээр “Боловсрол” телевиз, үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” компанитай хамтран хүргэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодрон залуу гэр бүлд гал тогоо бэлэглэсэн байна. Дуучин Наагийгийн цахим хуудас болон “Боловсрол” телевизийн цахим хуудсанд ирсэн гал тогоотой болох 100 гаруй хүсэлтэй хүмүүсээс нэг азтанг сонгожээ. Иж бүрэн гал тогоог хийлгэхээр хүсэлт ирүүлсэн хүмүүсээс ипотекийн зээлэнд хамрагдаж байртай болсон залуу гэр бүл цөөнгүй байсан бөгөөд тэдний дундаас Д.Зоригтбаатарын гэр бүлийг сонгосон байна.

Энэ талаар дуучин Наагий өөрийн цахим хуудаснаа “Энэ гурван ангаахай миний анхаарлыг бас хайрыг их татсан юм. Марсайтлаа инээгээд хоолоо идэж байгаа  нь  хамгийн зөв сонголт болсон гэдэгт итгэлтэй байна. Байрандаа ороод олон сар гал тогоогүй байсан гэр бүлд бяцхан аз жаргал бэлэглэж би өөрөө маш их сайхан мэдрэмж авлаа” хэмээн бичсэн байна.

Н.Наранбаатар зүгээс Д.Зоригтбаатарын гал тогоог өөрчлөхөөр болсон гол шалтгаан нь гурван бяцхан хүүхэдтэй залуу хосын амьдралынхаа төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж буй хичээл зүтгэл байжээ. Мөн гал тогоондоо тавилгагүй, цаасан хайрцганд хэрэгслүүдээ хадгалж байсан нь шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-22 183.177.97.14

Boloo shde

Avatar

ДАРХАН САРАА 2018-11-22 202.179.31.43

БАЯР ХҮРГЭЕ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

zochin 2018-11-22 64.119.26.111

yasan mundag yumbe! tsaashdiin ajil hudulmurt ni amjiltiin deediig husey

Avatar

zochin 2018-11-22 122.201.25.154

bayar hurgie yamar mundag duuchin be amjilt

Avatar

Гочоо 2018-11-22 59.153.115.238

Гайхалтай!

Avatar

Зочин 2018-11-22 202.21.100.210

Баяр хүргэе. Баярлалаа.

Avatar

Зочин 2018-11-22 202.9.42.37

Сайн дуучин. Амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж