Австралийн тэнгэр улбар шар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Австралийн тэнгэр улбар шар болжээ

Австралийн тэнгэр улбар шар болжээ

Хүчтэй шороон шуурга Австралийн зүүн өмнөд хэсэгт дэгдсэний улмаас тэнгэр нь улбар шар өнгөтэй харагдах болсны төдийгүй үзэгдэх орчин хязгаарлагдаж, агаарын чанар тулгамдсан асуудал болоод байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар /2018.11.22/ шороон шуурга Сидней хотоос 500 километрийн зайд ойртон ирээд байгаа тул онц байдал зарлаж, тус хотоос хөөрөх, буух нислэгүүдийг хойшлуулсан аж. Шинэ өмнөд Уэлс мужид нөхцөл байдал хамгийн хүнд буюу үзэгдэх орчин ихээр хязгаарлагдаад байгаа юм. Цаг уурчид хуурай хөрстэй байсан газар нутгуудад хүчтэй салхи дэгдсэн нь тус байгалийн гамшгийг нөхцөлдүүлсэн хэмээн үзэж байна. Ялангуяа шинэ өмнөд Уэлс мужид өнгөрсөн наймдугаар сараас хойш ган гачиг нүүрлэн, хуурайшилт ихтэй байсан аж.

Агаарын чанар муудсаны улмаас амьсгалын өвчтэй хүмүүсийн өвчин нь сэдрэх, астма нь хөдлөх шинж тэмдэг олон хүмүүст илрээд байгаа. Эрүүл мэндийн яамнаас амьсгалын замын өвчтэй хүмүүсийг, мөн бага насны болон хөгшин настай хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхааруулжээ. Өмнө нь 2009 онд ч бас ижил төрлийн шороон шуурга Сидней хотыг бүрхэж, онц байдал зарлахад хүргэж байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж