Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Дүрэмд олон шинэлэг зүйл орсны нэг нь шар тэмдэг. Одоогоор нийслэлд ийм дөрвөн тэмдэг байгаа бөгөөд замын хөдөлгөөний үед тээврийн хэрэгсэл уг тэмдэг рүү орж зогсохыг хориглосон. Хэрэв уг тэмдэг рүү орж зогсвол хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгох юм.
Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгсэл шар тэмдэг рүү орж зогсох зөрчил их гарч байгаа аж.
Холбоотой мэдээ