Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

"Бага дэлхийн аварга" хэмээн нэрлэгдэж байсан Токиогийн "Их дуулга" энэ жил Осакад болно

Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы Осака хотод “Их дуулга” тэмцээнийг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү тэмцээн өмнө Токиогийн “Их дуулга” тэмцээнээр олны танил болсон бол энэ жил байршлаа өөрчлөн Осака хотод болохоор болжээ.

Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 жүдоч (эрэгтэй 262, эмэгтэй 159) өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болсон. Тэдний дунд олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын шилдэг жүдочид багтсан.

Тэмцээний сугалаа өнөөдөр болсон бөгөөд маргааш эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: М.Тогтохбаяр, Б.Амартүвшин
  • 66 кг: Г.Хэрлэн, Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр
  • 81 кг: О.Ууганбаатар
  • -100 кг: Л.Отгонбаатар, О.Хангал
  • +100 кг: Ө. Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг
  • 52 кг: Л. Сосорбарам
  • 57 кг: Д. Сумъяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж