Одоо цаг үеийн хамгийн амжилттай яваа эмэгтэй дуучдын нэг Ариана Гранде алмазан шигтгээтэй 93 мянган ам.долларын үнэтэй сүйн бөгжөө экс найз залуу Пет Дэвидсонд буцаан өгсөн бололтой. Хосууд өнгөрсөн аравдугаар сард хоёр тийш болсон билээ.
Гэсэн ч үзэсгэлэнт дуучин бүсгүй алмаз эрдэнэгүй үлдсэнгүй. Саяхан инстаграм хуудсандаа нийтэлсэн зурган дээрээ өөр нэг алмазан бөгж зүүсэн байсан нь ямар нэг хайр дурлалтай огт холбоогүй гэнэ. Учир нь тэрбээр хамгийн сайн найзуудтайгаа ийнхүү алмазан бөгжөөр ижилсэн гангарах болсон байна. Түүнийг инстаграмдаа зургаа оруулсны дараагаар найзууд нь мөн ижил алмазан бөгжтэй зургаа нийтэлжээ.
Есдүгээр сарын эхээр түүний өмнө нь үерхэж байсан залуу реппэр Макмиллер мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан явдал түүнд маш хүндээр туссан билээ. Энэ үйл явдлын дараагаас тухайн үед үерхэж байсан жүжигчин Пет Дэвидсон болон Ариана нарын харилцаа төгсөж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэлсэн юм.
Эх сурвалж: harpersbazaar
Холбоотой мэдээ