“Сайн санаа, сайхан сэтгэл” зан үйл, сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

“Сайн санаа, сайхан сэтгэл” зан үйл, сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Сайн санаа, сайхан сэтгэл” зан үйл, сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

НЭМГ-ын харъяа Наркологийн эмнэлгээс зан үйл, сэтгэл засал эмчилгээний цогц хөтөлбөрийг 2018 оны арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна. Герман, БНСУ, Пакистан, ОХУ зэрэг олон улсын туршлагад түшиглэн, Монгол хүний сэтгэхүй, ёс зан заншилд тохируулсан “4C” буюу “Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөрийг манай улсад анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм.

Нийт 21 хоногийн хугацаагаар эмнэлгийн орчинд хэвтэн эмчлүүлэх байдлаар хийж эхэлсэн тус хөтөлбөрт 14 үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд өнөөдөр эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд “Шинэ хүн” болсноо тэмдэглэж, амьдралдаа ахин нэг хуудсыг шинээр эхлүүлэн хөл тавилаа.

“Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөр нь эмийн эмчилгээг сэтгэл заслын миннесота загвар, танин мэдэхүйн сэтгэл засал, хандлагаар анагаахуйн аргуудыг хослуулан иог, бясалгал, сэтгэц нийгмийн сэргээн засах хөтөлбөрүүдийг нэгтгэсэн эмчилгээний цоо шинэ арга хэлбэр болж байгаа юм. Энэхүү загвар эмчилгээнд дан ганц архины хамааралтай үйлчлүүлэгч төдийгүй тэдний гэр бүлийн гишүүд ч мөн адил хамрагдсанаар эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг юм байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж