Дуунаас хурдан онгоц бүтээх ажил ид явагдаж байна хэмээн ОХУ-ын Аэрогидродинамикийн хүрээлэнгийн ерөнхий захирал Кирилл Сыпало мэдэгдлээ.
Тус хүрээлэн Туполевийн нэрэмжит Зохион бүтээх товчоо хамтран дуунаас хурдан онгоцны төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд ойрын жилүүдэд олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа гэлээ.
“Бид ид ажиллаж байна. Ойрын үед, магадгүй хоёр, гурван жилийн дотор танилцуулна” хэмээн Кирилл Сыпало телевизийн "Звезда" сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Шинээр бүтээх онгоцыг зорчигч тээврийн ТУ-144 болон холын зайн стратегийн бөмбөгдөгч онгоцны технологид суурилан хийж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны нэгдүгээр сард стратегийн пуужин тээвэрлэгч, дуунаас хурдан ТУ-160 онгоцны зорчигч тээврийн загварыг бүтээхийг санал болгосон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ