Оросын агаарын тээвэрлэгч "Аэрофлот" групп энэ 2018 оны эхний 10 сарын байдлаар зорчигчийн урсгалаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,3 хувиар нэмэгдүүлж 47 саяд хүргэлээ хэмээн мэдээллээ.
Зөвхөн аравдугаар сарын байдлаар зорчигчийн тоо 11,4 хувиар нэмэгдэж 4,8 сая болжээ.
“Аэрофлот” групп энэ оны аравдугаар сард дөрвөн шинэ онгоцыг үйлчилгээнд гаргасан байна. Үүнд, гурван шинэ Boeing 737-800, мөн нэг Boeing 777-300 онгоцоор паркаа өргөтгөжээ. Харин нэг онгоц буюу Airbus A320 онгоцыг паркийн үйлчилгээнээс хасчээ.
2018 оны аравдугаар сарын 31-ний байдлаар “Аэрофлот” группын техникийн парк 364 онгоцтой байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ