“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судлаачид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судлаачид тодорлоо

“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судлаачид тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудын хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран “Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нийт 8 их дээд сургуулийн 60 гаруй илтгэл ирсэн юм.

“Өнөөдөр Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлийн шатны шалгаруулалт СЭЗИС-ийн Гэр-Өргөө танхимд болж, залуучуудын хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчин, хөгжих орчин сэдвээр шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэв.

ТЭРГҮҮН БАЙР:

  • Э.Анхбаяр, Л.Энхтүшиг – “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”

ДЭД БАЙР:

  • Г.Хулан, П.Үүрийнтуяа – “Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг асуудал”

ГУТГААР БАЙР:

  • Б.Бүжин, Ч.Дэлгэрдаваа – “Залуучуудын хөгжлийг дэмжсэн нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагын хөтөлбөрт тусгахын үр нөлөө /харьцуулсан судалгаа/”

ТУСГАЙ БАЙР:

  • А.Энхмаа, А.Манчир, Ж.Золзавьяа, М.Далайцэрэн, Р.Энхтүвшин – “3 оюутан тутмын 1 нь фэйсбүкт донтох өндөр эрсдэлтэй байна”
  • С.Дөлгөөн, М.Бат-Оргил – “Их сургуулиудын нийгмийн хариуцлага болон түүнийг хүртэх оюутны хандлага”
  • Ж.Анужин, Э.Намуун, О.Тэргэл – “Оюутнуудын дасгал хийх шалтгаан нь сэтгэл зүйн зарим хүчин зүйлсэд нөлөөлөх нь”
  • Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах, нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болсон бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж