Ном айлдвал, нүүрс зарагдах уу?

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Ном айлдвал, нүүрс зарагдах уу?

Ном айлдвал, нүүрс зарагдах уу?

Гашуунсухайтын хил дээр уртаас урт нүүрсний машинуудын цуваа үүссэн бөгөөд энэ нь аравдугаар Богдыг тодруулахаар Гандантэгчинлин хийдийн лам нар Далай намыг зорьсноос болсон гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Энэ асуудлаар Бурхан шашны төв хийдээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа билээ. Харин тус хийдийн  “Идгаа Чойнзинлин дацан”-ы лам хуврагууд нас буян уртасгах, эрүүл мэнд, хийморь лундаа, ажил үйлс, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх, заяа буян дэлгэрүүлж олз омогтой байхын тухайд ирэх арванхоёрдугаар сарын 2-нд ном айлдах гэнэ. Энэ өдөр нь өвлийн тэргүүн сарын  бөгөөд монголчууд "Зулын 25″ гэж нэрийддэг, "Богд ламын дүйчэн" өдөр юм. Энэхүү үйл ажиллагаанд олноороо ном хурж, маани хөгжөөвөл зөв сэтгэлийг соёолуулан ургуулбал асар их буяныг ганц хүн ч хураах боломжтой гэнэ.  Хулгай худал нүглээр дүүрсэн  улс төрчид энэ үйл ажиллагаанд оролцвол зөв сэтгэлийг соёолуулахад нь тус болж юуны магад. Нөгөөтэйгүүр нүүрсний экспортыг зогсоох шалтгааны нэг болсон "Богд ламын дүйчэн" өдрөөр лам нар ном айлдвал хятадууд хил гаалиа нээж Монгол олз омогтой, ноён нуруу нь тэгшрэх болов уу.

 А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж