Пизагийн цамхгийн хазайлт багасаж байна | News.MN

Пизагийн цамхгийн хазайлт багасаж байна

Пизагийн цамхгийн хазайлт багасаж байна

Пизагийн цамхгийн хазайлт багасаж байна

Дэлхийн долоон гайхамшгийн нэг, Италийн Тоскан мужид байрлах алдарт Пизагийн цамхгийн хазайлт инженерүүдийн тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд багасаж байгаа ажээ. “Хазайлтыг багасгаж чадсанаар ирэх 200 жилдээ Пизагийн цамхаг нурах аюулгүй болж байна” хэмээн судалгааг хийсэн профессор Салвадор Сеттис хэлсэн байна.

Пиза нь сүмийн цогчин дуганы хажууд байрлах хонхтой сүм бөгөөд барилгынх нь суурийг анх 1173 онд тавьж байжээ. Цамхгийн эхний гурван давхрыг барьж дуусгах үед хүмүүс хазгай байгааг нь анзаарч эхэлснээс дараагийн зуу гарам жил барилгын ажлыг зогсоосон байна. Гэсэн ч 1372 онд сүүлийн давхрыг нь барьж дуусгах, сүмийн хонхыг байршуулснаар Пизагийн цамхаг ашиглалтад орж байжээ.

Харин зуун дамжих тусам хазгай цамхгийн нурах аюул улам нэмэгдэж, улмаар 1990 оноос эхлэн жуулчдыг ойртохыг хориглон, алдарт цамхгийг холоос л харж байхаар зохицуулсан байдаг. Үүнээс хойш инженерүүд дэлхийн долоон гайхамшгийн нэгийг нураачихгүйн тулд цамхгийг тэгшлэх ажлыг хийж эхэлсэн байдаг. Нурах аюул нь харьцангуй багассан гэж үзээд 2001 оноос эхлэн цамхгийг жуулчдад дахин нээлттэй болгосон ч тэгшлэх ажлыг бага багаар үргэлжлүүлсээр байсан юм. Тэдний хичээл зүтгэлийн үр дүнд цамхгийн налууг дөрвөн сантиметрээр багасгаж чадсан ажээ. Пизагийн цамхаг нь өмнөд зүг рүү зургаан хэм хазайсан байрлалтай бөгөөд хойд хэсгийнх нь хөрснөөс бага зэргийг авч, тэгшлэх замаар засварын ажлыг гүйцэтгэсээр ирсэн байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ааа 2018-11-22 212.139.84.219

Ямар эвгүй сонин нэртэй цамхаг вэ.

Avatar

Монгол 2018-11-22 103.14.38.130

Ном унш.

Avatar

иргэн 2018-11-22 59.153.112.156

Похаха үхсэн баасаараа сайхан мэдээ байдгийн, Гизагийн цамхага гэдэг биздээ.. Нэртэйгээр нь Пиццагийн цамхага гэчээч.. ёстой мэдлэгэ муутай дээрээ шүдтэй үхэр юмдаа

Avatar

Зочин 2018-11-22 66.181.160.123

Гизагийн цамхаг биш Гизагийн Пирамид л гэж мэдэх юм байна. Хойд Египтийн Гизагийн хөндийд байрлах 3 том, бусад дагалдах дунд, жижиг дөрвөн талт гурвалжин байгууламжийг Пирамид гэж нэрлэдэг. Мэдлэггүй хэрнээ нээх илүү үгтэй. Магадгүй амьдрал дээр ч гэсэн яг энэ зангаараа ялих шалихгүй зүйл дээр хоосон мэдэмхийрч, бүх асуудлыг шүүмжлэх дуртай байх тээ чи

Avatar

Зочин 2018-11-22 66.181.161.34

Saihan medee bna. Amjilt.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж