21 компанийн 137,028 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

21 компанийн 137,028 хувьцаа арилжжээ

21 компанийн 137,028 хувьцаа арилжжээ
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 108,598,454.00 төгрөгийн үнийн дүн бүхий 137,028 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU+4.54%) болон "Махимпекс" ХК (MMX +3.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул" ХК (DRU -9.75%) болон  "Ремекон" ХК (RMC-7.03%) -ийн хувьцаа амгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 459 ширхэг үнэт цаас 48.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.07 хувиар буурч 19706.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,305,624,432,149.87 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж