Л.Энх-Амгалан: Бослого тэмцэлд уриалсан намын даргыг хараагүй

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Бослого тэмцэлд уриалсан намын даргыг хараагүй

Л.Энх-Амгалан: Бослого тэмцэлд уриалсан намын даргыг хараагүй

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх гэсэн боловч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танхимд орж ирээгүй юм. З.Энхболдын ийн аяглах болсон шалтгаан нь хориг хэлэлцэх гэж байхад Сангийн сайд, Ерөнхий сайд орж ирэхгүй байгаатай холбоотой юм. Тэгвэл дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Ерөнхий сайд бослого тэмцэлд уриалж байна хэмээн буруутгав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч ямар үндэслэлээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөлсөн бэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк зэвсгээр яах гэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Ерөнхий сайд 3 сая хүний эрх ашгийг төлөө байна уу, өөрийнхөө сандал суудлын төлөө байна уу. Монгол Улсад зөндөө сонгууль болдог. Ингэж бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын даргыг би хараагүй юм байна. Засгийн газар огцорч л байсан. Ингэж ард түмнээ бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын дарга, Ерөнхий сайдыг би хараагүй юм байна. Өнөөдөр хуурамч шударга ёс ярьдаг багтай Ерөнхий сайд Монгол Улсад хэрэгтэй юу. У.Хүрэлсүх өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд хийх ёс суртахууны эрхгүй хүн гэдгээ харууллаа. УИХ-аас томилогдсон Ерөнхий сайд шүү. УИХ-ын өмнө хууль тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Ерөнхий сайд шүү. Гэтэл өнөөдөр УИХ-д халдаж байна. Ийм аймшигтай юм болж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй. Энэ улс оронд юу болох гээд байна. Ерөнхийлөгч юу хийгээд байна вэ? Үндсэндээ бид Үндсэн хуулийн зөрчил рүү явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж