Ажилгүйдлийн төвшин 7.5 хувиар буурчээ | News.MN

Ажилгүйдлийн төвшин 7.5 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн төвшин 7.5 хувиар буурчээ

Ажилгүйдлийн төвшин 7.5 хувиар буурчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, бүх сумдад байрлах салбартаа нийт 1600 гаруй ажилтантайгаар иргэдэд хүрч үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ хүрээнд нийт таван чиглэлийг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Үүнд, Нийгмийн халамж, Ахмад настны нийгмийн хамгаалал, Олон хүүхэдтэй эхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон хүн амын нийгмийн хамгаалалтай холбоотой хуулийн хэрэгжилтэд тулгуурласан үйлчилгээг зохион байгуулан ажилладаг байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “Ажилгүйдлийн бууруулах гэдэг нь нийт макро эдийн засагтай холбоотой асуудал. Дан ганц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эсвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажилгүй иргэдийг ажилтай болгоод, амьжиргааны түвшин доогуур иргэдийг өөд нь татчихдаг юм биш. Энэ нь Монгол Улсын эдийн засаг ерөнхий утгаараа хэзээ сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө тэр үед ажилчдын авч байгаа цалин нэмэгдэж, иргэдийн амьдрал дээшилнэ. Гэхдээ ажилгүйдлийн түвшин өмнөх онуудынхтай харьцуулахад эхний арван сарын байдлаар 7.5 хувиар буурсан байдалтай байна” гэв.

Тус газар нь ажил мэргэжлээ сонгох гэж байгаа өсвөр үеийнхэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг тухай бүрт нь өгч, ямар мэргэжил эрэлт ихтэй байгаа болон ажлын байраар бүрэн хангагдах чиглэлийн мэргэжлийг санал болгодог ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2018-11-22 103.99.103.99

Юун буурах вэ ?
ХХҮЕГазар болон Статистикийн ЕГазар битгий ингэж худал мэдээлэл мэдээлж байгаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж