Гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 21-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багт иргэн 58 настай эрэгтэй Х нь гэртэйгээ шатаж нас барсан бөгөөд цогцсыг Онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Гэр шатаж байна гэх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч яаралтай очиж, галыг 35 минут унтраан ажилласан боловч оройтсон бололтой.
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед ахуйн гал түймэр ихсэх хандлагатай байгааг холбогдох албаны хүмүүс анхааруулжээ. Энэ нь иргэд пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гал түймэр гарч иргэд эд хөрөнгөөрөө хохирох цаашлаад амь насаа алдах шалтгаан болж байгааг сэрэмжлүүллээ.
Холбоотой мэдээ