Хөх хотод Монгол үндэсний хувцасны фестиваль болж байна | News.MN

Хөх хотод Монгол үндэсний хувцасны фестиваль болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Хөх хотод Монгол үндэсний хувцасны фестиваль болж байна

Хөх хотод Монгол үндэсний хувцасны фестиваль болж байна

ӨМӨЗО-ны Хөх хотод Даваа гаригт /2018.11.19/ 15 дахь удаагийн Монгол үндэсний хувцасны фестиваль эхэлжээ. Нийт зургаан өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 159 загвар зохион бүтээгчдийн 2000 орчим бүтээлийг өмсөж сонирхуулах юм байна. 800 гаруй жилийн түүхтэй Монгол дээл нь Хятадын биет бус соёлын өвд багтдаг.

Фестивальд мэргэжлийн загвар өмсөгчдөөс эхлээд жирийн малчин Монгол дээлийг өмсөн загварын тайзнаа алхаж байна. Тус арга хэмжээг орон нутгийн телевиз шууд дамжуулан хүргэж байгаа юм. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар Монгол үндэсний хувцас болох дээлийг орчин үеийн хувцасны чиг хандлагатай хослуулснаар соёл ба түүхийг нэгэн зэрэг харуулах юм байна.  Хамгийн анх 2003 онд уг фестиваль зохион байгуулагдаж байжээ.

Эх сурвалж: CHINA.ORG.CN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж