Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ

Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдүүд хүчирхийлэлд өртөх явдал гарсаар байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр дагавар хүүгээ ноцтой гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүрэгт байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгийнхээ хүзүү, мөрийг заазуурдсан хэрэг гарчээ. Уг хэргийн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаа нар очиход 16 настай дагавар хүүгээ гэмтээхээр дайрч байх үед зогсоож, тухайн хэрэг үйлдсэн этгээдийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж