Монгол, Тайванийн эмч нар хамтран хүүхэд, багачуудад инээмсэглэл бэлэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Монгол, Тайванийн эмч нар хамтран хүүхэд, багачуудад инээмсэглэл бэлэглэж байна

Монголын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг болон Ноордхоффын сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Монголын уруул тагнайн эмгэгтэй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс засал хийж байна. Энэхүү хамтарсан төсөл нь анх 2010 онд хэрэгжиж эхэлсэн төдийгүй эдүгээг хүртэл 170 гаруй Монгол орны хүүхэд багачуудыг анагааж, инээмсэглэл бэлэглэсэн юм.

Энэ удаагийн эмнэлгийн багийг ахлан ирсэн Тайванийн Лин Коу мемориал эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Луо Лунь Жоу хэлсэн үгэндээ “Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эмчилгээний арга технологийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажилласаар ирсэн төдийгүй өнгөрсөн 9 жилийн хугацаанд хичээл чармайлт гарган ажилласан. Үүний үр дүнд Монголын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн чадварлаг баг  өдгөө 450 өвчтөнд уруул тагнайн эмгэгийн мэс заслыг амжилттай хийж, шүдний гажиг засах, хэл заслын эмчилгээ зэрэг мэргэжлийн цогц баг бүрдсэн юм. Луо эмч “уруул тагнайн эмгэг бол хамгийн элбэг тохиолддог төрөлхийн эмгэг боловч цогц эмчилгээг мэргэжлийн багаар хийлгэж чадвал бусад хүмүүсийн нэгэн адил эдгэрэх бүрэн боломжтой” хэмээв.

Ноордхофф сангийн олон улсын хамтын ажиллагааны сангийн дэд дарга Ли Шанг Лин хэлсэн үгэндээ сан байгуулагдсан гол зорилт нь төрөлхийн уруул тагнай эмгэгтэй өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үзүүлэх явдал. Бид төрөлхийн уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүд ч мөн бурхнаас эцэг эхдээ ирсэн онцгой бэлэг гэж үздэг. Яагаад гэвэл “Онцгой хайр өгч чадах эцэг эхэд, Онцгой хүүхэд заяадаг” тул бид эцэг эхтэй нь хамтран хүчин зүтгэхийг хүсдэг. Сангийн зүгээс үргэлжлүүлэн тэтгэлэг олгох бөгөөд Монголын эмч эмнэлгийн ажилтнуудыг Тайваний Чангэнг мемориал эмнэлэгт уруул тагнайн эмгэгийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний арга барилаас суралцаж өдгөө 13 Монгол эмч хамрагдсан байна.

Ноордхофф сан 1989 онд үүсгэн байгуулагдсан ба Вьетнам, Кампуч, Монгол зэрэг 9 оронд 80 гаруй удаа эмчилгээний багаа илгээж 2000 орчим хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, 19 оронд сургалт явуулж, 160 гаруй эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж