Монголын уран нугараачид анх удаа "Walt Disney"-н кинонд дүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Монголын уран нугараачид анх удаа "Walt Disney"-н кинонд дүр бүтээжээ

Монголын уран нугараачид анх удаа "Walt Disney"-н кинонд дүр бүтээжээ

Циркт өссөн нисдэг зааны тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн кино мэдэхгүй үзэгч байхгүй болов уу. Үе үеийн хүүхэд багачуудын сэтгэлд хоногшсон “Уолт Дисней” кино компанийн эл бүтээлийг  бүрэн хэмжээний кино болгох юм. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт  найруулагч Тим Бюртон ажиллаж байгаа бол гол дүрийг Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар бүтээж байна. Сонирхуулахад, Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүр бүтээжээ. Энэ талаар Монголын цирк хөгжлийн төвийн багш н.Урангоо “Монголын уран нугараачид Холливудын кинонд дүр бүтээсэн анхны тохиолдол “Дамбо” кино болж байна. Киноны тухайд жил гаруйн өмнө хамтран ажиллахаар болсон. Одоогоор кинонд дүр бүтээсэн уран нугараачид маань Мексикт тоглолтоор явж байгаа” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж