Хойд туйлд аялах эрхийн төлөө монголчууд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Хойд туйлд аялах эрхийн төлөө монголчууд өрсөлдөж байна

Хойд туйлд аялах эрхийн төлөө монголчууд өрсөлдөж байна

Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг нэгэн аялал бол хойд туйлд нохойтой чаргаар аялах сонирхолтой бас эрсдэл ихтэй аялал байдаг. Энэхүү аялалд оролцох нэг оролцогчийг сүүлийн жилүүдэд онлайнаар шалгаруулж сонгодог болсон билээ.

Хойд туйлд  болох Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлсэн. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан байна.

Хойд туйлд нохойтой чаргаар аялах уралдаанд 2015 онд “цэнхэр үст” Э.Цэрэн шалгарч байсан билээ. Тэгвэл 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд С.Номин нар шалгаруулалтад оролцож байсан.  Та бүхэн монголчуудаа https://polar.fjallraven.com/contestant–р дэмжиж саналаа өгөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж